Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцийн талуудын 26 дугаар бага хуралд цахимаар оролцлоо

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцийн талуудын 26 дугаар бага хурал өнгөрсөн 10 дугаар сарын 31-нээс 11 дүгээр сарын 12-ны өдрүүдэд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Глазгоу хотод зохион байгуулагдлаа.

Хурлаар уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дорвитой арга хэмжээ авах замаар уур амьсгалын өөрчлөлтийн хямралыг байнгын сүйрэл болохоос өмнө дэлхийн агаарын температурын өсөлтийг 1,50С-т хязгаарлах шаардлагатайг онцолж хэд хэдэн чухал шийдвэрүүд гарсан. Тухайлбал, экосистемийг хамгаалж, нөхөн сэргээх, нүүрсний хэрэглээг халах, метан хийн ялгаруулалтыг бууруулах, ой мод тайрахыг зогсоох, цахилгаан тээврийн хэрэгслийн хэрэглээг нэмэгдүүлэх болон сэргээгдэх эрчим хүчний хөрөнгө оруулалтыг дэмжих зэрэг асуудлууд орсон юм.

Дээрх арга хэмжээнүүдийг засгийн газар, хувийн хэвшил, нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх замаар нэн яаралтай хэрэгжүүлэхээр тусгасан байна.

Улаанбаатар хотын хувьд 2018-2019 онд “Даян дэлхийн байгаль хамгаалах сан”-гийн дэмжлэгтэйгээр “Дэлхийн нөөцийн хүрээлэн”-ээс хэрэгжүүлсэн “Барилгын хэмнэлтийн хурдасгуур” хөтөлбөрт хамрагдаж угсармал орон сууцны барилгуудад газар хөдлөлтийн тэсвэрийн болон эрчим хүчний аудитын үнэлгээ хийж, дулаан техникийн шинэчлэлийн тооцоолол хийсэн тухай “Тогтвортой хөгжлийн 7 дугаар зорилт” салбар хуралдаанд Нийслэлийн Байгаль орчны газрын дарга М.Нямбаяр цахимаар танилцуулж, харилцан санал солилцлоо.  

Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Засгийн газар хоорондын мэргэжилтний хорооноос танилцуулсан “Уур амьсгалын өөрчлөлт”-ийн 6 дугаар тайлангаас харахад “Үндэсний тодорхойлсон хувь нэмэр”-ээ тодорхойлсон улс орнуудын 72 хувь нь барилгын эрчим хүчний хэмнэлтийн арга хэмжээг хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах төлөвлөгөөндөө тусгасан байна.

Мөн Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэхийн тулд хуучин барилгын эрчим хүчний хэрэглээ, дулаан алдагдлаас шалтгаалсан хүлэмжийн хийн ялгарлыг 50 хувь бууруулж, 2030 он гэхэд шинэ барилга байгууламжаас ялгарах хүлэмжийн хийн хэмжээг тэг байлгах нөхцөлийг бүрдүүлэх нь чухал юм.

НИЙСЛЭЛИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАЗАР


 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан