Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна "Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
УДЭТ-ыг “Хангарди” одонгоор шагналаа

Монгол Улсад орчин цагийн драмын урлаг үүсэн байгуулагдсаны түүхт 90 жилийн ойг тохиолдуулан Улсын Драмын Эрдмийн Театрыг өнөөдөр нийслэлийн дээд шагнал “Хангарди”  одонгоор шагналаа. 
Монгол Улсын мэргэжлийн урлагийн ууган байгууллага болох Улсын Драмын Эрдмийн Театр нь 1931 онд байгуулагдсан бөгөөд өдгөө 90 дэх үзвэрийн жилтэйгээ золгож байна. Тодруулбал, 1931 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Улсын төв театр  байгуулагдаж, зохиолч С.Буяннэмэхийн  “Үнэн” жүжгийг  дуу, хөгжимтэйгээр найруулан тавьж, тайзны нээлтээ хийж байсан  аж.  

Түүхэн хөгжлийн 90 жилийн  хугацаанд тус театр дэлхийн  сонгодог бүтээлүүд болон өөрийн орны зохиолчдын 500 гаруй сор бүтээлийг урлагийн их тайзнаа амилуулж, үе үеийн алдар цуутай олон уран бүтээлчийг төрүүлэн, нийслэлийн иргэдэд соёл урлагийн үйлчилгээг хүргэх, тэднийг соён гэгээрүүлэх их үйлсэд болон урлагийн салбарт онцгой их хувь нэмэр оруулсан юм.  

Нийслэлийн дээд шагнал “Хангарди” одонг гардуулан өгөх  үеэрээ Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Драмын алтан тайзан дээр гарч ирээд тайз,  дэлгэцийн уран бүтээлээр л уулзаж байсан аугаа их уран бүтээлчдийн  өмнөөс харж байгаад үг хэлнэ гэдэг амаргүй юм байна. Энэ танхимд байгаа бүх хүн авьяас билэг,  хүчин зүтгэл, хөлс хөдөлмөрийн үр шимээрээ Монгол Улсын хөгжил цэцэглэлтэд соён гэгээрлийн том хувь нэмэр оруулсан. Театрын урлаг нь  хүн төрөлхтөний оюун санааны хөтөч, нийгмийн толь байсаар ирсэн. Өндөр босгоор алхан орж ирж, өргөн сандалд дүүрэн суусан алтан тайзны эзэд, ариун сүмийн бурхад та бүхэндээ нийслэлчүүдийнхээ өмнөөс уран  бүтээлийн өндөр амжилт хүсэн ерөөе” гэлээ.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан