Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Д.Сумъяабазар: Төвлөрлийг бууруулах цогц арга хэмжээг Улаанбаатар хоттой уялдуулж байгаа нь цаг үеэ олсон хэрэг

Хот, хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах, авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны хурлын үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар үг хэлж, санал бодлоо илэрхийллээ. Тэрбээр хэлэхдээ:

-Улаанбаатар хотыг нэг төвт хотоос олон төвт хот болгон хөгжүүлэх, төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулах чиглэлд түүхэн шийдвэр гаргаж, үндэсний хороо байгуулсанд талархаж байгаагаа илэрхийлье. Хоёрдугаарт,  Улаанбаатар хотын асуудал бол 30 жилийн турш хуримтлагдсан асуудал учраас яамд, ялангуяа Зам, тээврийн хөгжлийн яам, Эрчим хүчний яам, Барилга, хот байгуулалтын яамдтайгаа уялдан ажиллах юм. Хот, хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг бууруулах, орлого нэмэгдүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх гэхчлэн маш том зорилт, цогц арга хэмжээг Улаанбаатар хотын үйл   ажиллагаатай уялдуулж байгаа нь цаг үеэ олсон хэрэг. Судалгаанаас харахад, хүн амын нягтаршил, хэт төвлөрөл нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрч мэдэхээр байгаа. Тиймээс энэхүү түүхэн арга хэмжээнд манай нийслэлийн удирдлагууд маш хариуцлагатайгаар оролцоход бэлэн байна. Бид хариуцлагатай байж чадаж гэмээнэ энэ томоохон зорилтын ард гарна. Нөгөөтээгүүр цаг хугацаа бидний өрсөлдөгч учир хурдтай ажиллах шаардлага тулгарч байгаа. Энэ бүхнийг маш сайн тооцож ажиллах юм. Хот, хөдөөгийн тэнцвэрийг хангах чиглэлд татварын бодлого онцгой нөлөөтэй. УИХ, НИТХ-ын түвшинд  замын татвар, хураамжтай холбоотой асуудал яригдах байх гэж бодож байна гэлээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан