Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна "Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
Гэр хорооллын эмийн сангуудад эм хангамж, үнийн судалгаа хийж байна

Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүргийн дагуу нийслэлийн алслагдсан хорооны нутагт ажиллаж буй эмийн сангуудад эм, тариа, эмнэлгийн хэрэгслийн хангамж хүртээмж ямар байгаа,  үнэ ханшийн талаарх судалгааг гаргаж, чанар аюулгүй байдалд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /НМХГ/-ын мэргэжилтнүүд хяналт тавьж ажиллаж байгаа.

Хяналт шалгалтад нийслэлийн зургаан дүүргийн алслагдсан хороод, гэр хороололд байрлах эмийн сангуудаас санамсаргүй түүврийн аргаар сонгон хамруулсан юм.  Урьдчилан сэргийлэх шалгалтад хамрагдсан байгууллага, аж ахуйн нэгжийн мэргэжилтнүүдэд эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.

Өнөөдрийн шалгалт Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хорооны алслагдсан эмийн сангаас эхэлсэн юм. Шалгалтын үеэр эм, биобэлдмэлийн хяналтын улсын байцаагч Б.Хишигжаргал “Хоёр асуудлын хүрээнд судалгаа, шалгалт хийж  байна. Нэгдүгээрт, эмийн үнийн асуудал. Эмийн сангуудад зарагдаж байгаа үнэ болон эм ханган нийлүүлэгч байгууллагуудын үнийн судалгааг гаргана. Мөн тасалдал үүссэн эмийн жагсаалтыг гаргаж, эмийн нөөц шалгана. Шалгалтад одоогоор 72 эмийн сан хамрагдаад байна. Харин өргөн хэрэглээний эмээс гадна зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад орсон эмүүд зарим эмийн санд тасалдсан байна. Зөвхөн "Ковид-19" гэлтгүй өдөр тутмын эмнэлгийн нөөцөд хэрэглэдэг эм тариа, натри хлорид, дуслын шингэнүүд, зүү тариур хомсдсон байна” гэдгийг онцолж байлаа. Мөн эмийн санчид “Тарилгын шингэнүүд тасарсан байна. Зарим нэр төрлийн антибиотикууд тасарсан” хэмээн ярьж байв.

Хяналт, шалгалтыг НМХГ-ын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн эм, биобэлдмэлийн хяналтын улсын байцаагч Б.Хишигжаргал ахалж, тус хэлтсийн болон дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн эм, биобэлдмэлийн хяналтын улсын байцаагчид аравдугаар сарын 28-наас эхэлсэн бөгөөд арваннэгдүгээр сарын 12-ны өдрийг  хүртэл хийж гүйцэтгэх юм. 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан