Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Агаараас эрэн хайх, аврах ажиллагааны нисдэг тэрэгнүүд техник туршилтын нислэгээ үйлдлээ

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газрын Санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд Онцгой байдлын ерөнхий газар, БНФУ-ын Иргэний аюулгүй байдал, гамшгийн удирдлагын газартай хамтран Агаараас эрэн хайх, аврах ажиллагааны анги нэгж шинээр байгуулах төсөл амжилттай хэрэгжиж буй.

Францын “Хэли-Юнион” компаниас нийлүүлж буй эхний ээлжийн “Airbus ЕС-145” загварын агаараас эрэн хайх, аврах ажиллагааны хэрэгслээр тоноглогдсон хоёр нисдэг тэргийг инженер техникийн баг угсарч дууссан бөгөөд агаарт шалгах техникийн нислэгээ үйлдсэн байна. Мөн нисгэгч нарыг сургах бага оврын 1 нисдэг тэрэг болон симулятор нийлүүлэх, сургалтын төвийн барилга барих, нисдэг тэрэг байрлах ангар байгуулах ажил дуусчээ.

Цар тахлын улмаас хил, гаалийн нөхцөл байдал удаашралтай байгаа учраас үлдсэн 1 нисдэг буюу эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэхэд зориулан тоноглогдсон нисдэг тэргийг оруулж ирэх хугацаа ялимгүй хойшилж, ирэх хоёрдугаар сард ирэхээр болсныг Францын талын мэргэжилтнүүд хэлж байлаа.

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өчигдөр Агаараас эрэн хайх, аврах ажиллагааны анги нэгж шинээр байгуулах ажлын явцыг шалгаж ажиллах үеэр “Эдгээр нисдэг тэргийг сураггүй алга болсон иргэдийг хайх, холын замд газраар тээвэрлэх боломжгүй хүнд өвчтөнүүдийг тээвэрлэх, ой хээрийн түймрийн үед гал сөнөөгч, шүхэрчдийг зөөвөрлөх аврах ажиллагаанд ашиглахаар бэлдэж байна. Гол онцлог нь одоо манайд ашиглаж буй том нисдэг тэрэгнүүд цагт 4.5 сая төгрөгийн зардлаар нислэг үйлддэг бол эдгээр 3 нисдэг тэрэгний хувьд нэг цагт 550 мянган төгрөгийн зардалтай буюу 8 дахин хямд байх юм. Нэг цэнэглэлтээр 650 км зайд нислэг үйлдэх боломжтой гэдгээрээ давуу талтай” хэмээн онцоллоо.

Мөн шинээр байгуулж буй Агаараас эрэн хайх, аврах анги нэгжийн хүний нөөцийг бэлтгэх хүрээнд нисдэг тэрэгний 12 нисгэгч, 12 механик, авианик, ослын үеийн яаралтай тусламж үзүүлэх 3 эмчийг төслийн хүрээнд сургаж дадлагажуулж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан