Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна "Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
Монгол-Оросын хамтарсан хуралдаанаар 2022-2023 оны хамтын ажиллагааны төлөвлөгөөг баталлаа

ОХУ-ын Онцгой байдлын яамнаас ОХУ-ын Бүгд Найрамдах Халимаг Улсын Элиста хотноо 2021 оны 10 дугаар сарын 27-29-ний өдрүүдэд зохион байгуулсан “Үйлдвэрийн осол, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, тэдгээрийн үр дагаврыг арилгах салбарт хамтран ажиллах тухай” Монгол-Оросын хамтарсан комиссын XVIII хуралдаанд Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо.

Хамтарсан комиссын хуралдааны Оросын талын төлөөлөгчдийг ОХУ-ын Онцгой байдлын дэд сайд хурандаа генерал И.П. Денисов ахалсан бол хуралдаанд ОХУ-ын Бүгд Найрамдах Халимаг Улсын тэргүүн Бату Хасиков оролцов.

Хуралдааны үеэр талууд хил орчмын бүс нутгуудын хил дамнасан гамшиг, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, тооцоолох зорилгоор хоёр улсын Бүсийн төвийн Шуурхай удирдлага, зарлан мэдээлийн төвүүд хоорондын мэдээ, мэдээллийг шуурхай солилцох, ОХУ-ын Онцгой байдлын яамны боловсролын байгууллагуудад Монгол Улсын мэргэжилтнүүдийг богино хугацааны мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулах, Хөвсгөл нууранд живсэн тээврийн хэрэгсэлүүдийг гаргах, нуурыг цэвэрлэх, усны гүнийн хамтарсан сургууль дадлагыг жил бүр зохион байгуулах талаар тохиролцож, Монгол Улсын Онцгой байдлын ерөнхий газар, Оросын Холбооны Улсын Иргэний хамгаалалт, онцгой байдал, тэдгээрийн хор уршгийг арилгах яам хоорондын 2022-2023 оны хамтын ажиллагааны төлөвлөгөөг баталлаа.

Түүнчлэн хамтарсан комиссын XIX хуралдааныг 2023 онд Монгол Улсад зохион байгуулахаар тогтлоо.

Мөн монголын талын төлөөлөгчдийг ОХУ-ын Бүгд Найрамдах Халимаг Улсын тэргүүн Бату Хасиков хүлээн авч уулзаж, Монгол, Оросын гамшгаас хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан