Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна "Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
МҮЭ-ийн Холбооны саналаар Үндэсний хороо хуралдлаа

Өнөөдөр буюу /2021.10.28/ Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороо хуралдаж Хөдөлмөр нийгмийн зөвшлийн 2021-2022 оны Улсын хэлэлцээрийн явц, 2022 оны улсын төсөв, төсөв хоорондын хамааралтай холбогдох бусад асуудлыг авч хэлэлцлээ. Хурлын эхэнд МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар: 2021-2022 оны улсын хэлэлцээрээс Төрийн албан хаагчдын цалин,тэтгэвэр тэтгэмжийг 2022 онд багтаан инфляцийн түвшинтэй уялдуулан үе шаттайгаар нэмэгдүүлэх асуудал, Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох, Улсын төсөвт хөрөнгийн эх үүсвэрийг тодотгон суулгах шаардлагатайг дахин санал болгож шаардлаа. Мөн "Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт"-ын 77 дугаар тушаал, “Төсвийн хэмнэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 43 дугаар тогтоолыг цуцалж үргэлжлүүлэн хэрэгжүүлэхгүй, зохих шийдвэр гаргах МҮЭ-ийн холбооны саналыг танилцууллаа. Үндэсний хороог бүрдүүлэгч Засгийн газар, Ажил олгогч эздийн холбоо, МҮХАҮТанхим, МҮЭ-ийн Холбооны төлөөлөл дээрх асуудлуудыг тал талаас нухацтай хэлэлцсэний дараа Үндэсний хорооны дарга, ХНХ-ын сайд А.Ариунзаяа дараах шийдвэр гаргаж буйгаа оролцогч талуудад мэдээллээ.

1.Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт”-ын 77-р тушаалын хэрэгжилтийг хангуулах асуудлыг ХАБЭА-н Үндэсний хороогоор хэлэлцэн шийдвэрлэж 12 дугаар сарын 01-ний дотор ХНЗГТХороонд танилцуулах

2. Засгийн газрын 2021 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн “Төсвийн хэмнэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 43 дугаар тогтоолыг үргэлжлүүлэн сунгахгүй байхаар Үндэсний хорооноостогтож саналыг Засгийн газрын хуралдаанд танилцуулах

3. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох, судлах, дүгнэлт хийх Ажлын хэсэг байгуулах шийдвэрийг гаргалаа. Хөдөлмөрийн хууль/шинэчилсэн найруулга/ ирэх оны эхнээс хэрэгжихтэй холбогдуулан холбогдон гарах журмуудад талуудын саналыг авч хэлэлцэхээр тогтлоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан