Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана
Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
"Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв
Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ
Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ
Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ
Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ
С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй
Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна
Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
ҮХАА-н сайд Х.Баттулга ургацын талаар мэдээлэл хийлээ
УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдаж салбарын сайд ургац хураалтын байдлаар мэдээлэл хийсэн юм. Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгын мэдээллэснээр ургацын урьдчилсан балансаар 481,5 мянган тонн үр тариа, үүнээс 468,8 мянган тонн буудай, 208,9 мянган тонн төмс, 99,4 мянган тонн хүнсний ногоо, 28,6 мянган тонн тосны ургамал, 30,8 мянган тонн малын тэжээлийн ургамал хураан авахаар тогтжээ. Ургац хураалтын ажил энэ сарын 3-аас эхэлж өнөөдрийн байдлаар 10,4 мянган га талбайг ангилан хадаж, 2,3 мянган га талбайг шууд хураажээ. Га-аас 11,1 цн буюу 2,5 мянган тонн үр тариа хураан аваад байгаа аж. Харин төмс, хүнсний ногооны хувьд 3,6 мянган га-аас 51,3 мянган тонн төмс, 2,2 мянган га-гаас 30,9 мянган тонн хүнсний ногоо хураажээ. Энэ нь төмсний 22,7 хувь, хүнсний ногооны 31,6 хувийг хураагаад байгаа юм байна. Цаашид нийт нутгаар хур тундас орох төлөвтэй байгааг Ус цаг уурын хүрээлэнгээс мэдээллэж байгаа аж. Тиймээс ургацын болцыг түргэтгэх зорилгоор тариалан бүхий аж ахуйн нэгж, холбогдох эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран десакаци хийхээр ажиллаж байгаа гэдгийг салбарын сайд хэллээ. Ургац хураалтын ажилд нийт 1127 комбайн ажиллахын зэрэгцээ 550 машин, 200 гаруй үтрэмийг бүрэн хэмжээгээр ажиллуулах бэлтгэл ажлыг хангаад байгаа аж. Түүнчлэн 350 мянган тонн буудай хадгалах багтаамж бүхий 16 элеватор ашиглаж байна. Ургац хураалтын ажилд 5,6 мянган тонн шатахуун шаардлагатай байгаа гэнэ. Тэгвэл өнөөдрийн байдлаар улсын нөөцөд дизель түлш 13 хоногийн хэрэглээ буюу 21,8 мянган тоннын нөөцтэй байгаа юм байна.
Г.Даваа
0 Сэтгэгдэл
























