Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана
Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
"Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв
Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ
Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ
Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ
Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ
С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй
Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна
Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
“Мобиком” байр, машин амлаж луйвар хийсэн эсэхийг ШӨХТГ шалгана
Монголын үүрэн телефоны анхдагч оператор “Мобиком”-ын байр, машин хожих сугалааны үйл явц шууд луйварын шинжтэй байна гэсэн мэдээлэл, дүрс бичлэгтэйгээр цахим хуудсаар түгэж байна. Хэрэв энэ үнэхээр үнэн бол сая гаруй хэрэглэгчтэй уг компани монголчуудын дунд нэр хүндээ алдах нь тодорхой. Хэрэглэгчдээ луйвардаж, мөнгө завшсан хэрэгт ч унах нь.
“Мобиком”-ынхон дээрх мэдээлэлд “Мобилоттогийн азтан шалгаруулах нэвтрүүлэгтэй холбоотой гадуур буруу мэдээлэл түгэж байна. Манай байгууллага хэрэглэгчдэдээ өмнөх Мобилотто нэвтрүүлгүүдээ МҮОНТ-ээр шууд дамжуулж хүргэсэн. Харин гурав дахь удаагийн сугалааны тохирол МҮОНТ-ийн ойн арга хэмжээтэй давхцаж, студийн боломжоос шалтгаалан энэ удаад МҮОНТ-ийн 600 студид тухайн өдрөө урьдчилан бичлэг хийж оройн 21:00 цагт цацагдсан. Сугалааны азтануудаа шалгаруулахдаа мэргэжлийн хянагч, шүүгч, үзэгчийг байлцуулан шударга явуулсан болно. Дараа дараагийн тохирол МҮОНТ-ээр шууд явагдах юм” гэсэн тайлбар өгөв.
Хэрэв “Мобиком” хэрэглэгчдээ хуурч, луйвардсан тохиолдолд Харилцаа холбооны зохицуулах газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөөх газар шалгаж, хариуцлага тооцуулах тухай ч зарим хүн ярьж буй. Тиймээс Харилцаа холбооны зохицуулах газрын дарга Болдбаатартай холбогдоход, “Сугалааны асуудал манайд хамаагүй. Хэрэглэгчид нь гомдол гаргавал Шударга өрсөлдөөн, хэрэгдэгчийн төлөөх газар асуудлыг шийднэ” гэв.
Харин Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөөх газрын дарга Б.Лхагва энэ талаар “Мобиком компанийн зохион байгуулсан сугалаа шударга биш болсон тухай мэдээллийг сонссон. Одоогоор холбогдох баримт, материалуудыг цуглуулж байна. Иргэд гомдол, хүсэлт гаргасан тохиолдолд нарийвчлан шалгана” гэлээ.
Монголын үүрэн телефоны анхдагч оператор “Мобиком”-ын байр, машин хожих сугалааны үйл явц шууд луйварын шинжтэй байна гэсэн мэдээлэл, дүрс бичлэгтэйгээр цахим хуудсаар түгэж байна. Хэрэв энэ үнэхээр үнэн бол сая гаруй хэрэглэгчтэй уг компани монголчуудын дунд нэр хүндээ алдах нь тодорхой. Хэрэглэгчдээ луйвардаж, мөнгө завшсан хэрэгт ч унах нь. “Мобиком”-ынхон дээрх мэдээлэлд “Мобилоттогийн азтан шалгаруулах нэвтрүүлэгтэй холбоотой гадуур буруу мэдээлэл түгэж байна. Манай байгууллага хэрэглэгчдэдээ өмнөх Мобилотто нэвтрүүлгүүдээ МҮОНТ-ээр шууд дамжуулж хүргэсэн. Харин гурав дахь удаагийн сугалааны тохирол МҮОНТ-ийн ойн арга хэмжээтэй давхцаж, студийн боломжоос шалтгаалан энэ удаад МҮОНТ-ийн 600 студид тухайн өдрөө урьдчилан бичлэг хийж оройн 21:00 цагт цацагдсан. Сугалааны азтануудаа шалгаруулахдаа мэргэжлийн хянагч, шүүгч, үзэгчийг байлцуулан шударга явуулсан болно. Дараа дараагийн тохирол МҮОНТ-ээр шууд явагдах юм” гэсэн тайлбар өгөв.
Хэрэв “Мобиком” хэрэглэгчдээ хуурч, луйвардсан тохиолдолд Харилцаа холбооны зохицуулах газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөөх газар шалгаж, хариуцлага тооцуулах тухай ч зарим хүн ярьж буй. Тиймээс Харилцаа холбооны зохицуулах газрын дарга Болдбаатартай холбогдоход, “Сугалааны асуудал манайд хамаагүй. Хэрэглэгчид нь гомдол гаргавал Шударга өрсөлдөөн, хэрэгдэгчийн төлөөх газар асуудлыг шийднэ” гэв.
Харин Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөөх газрын дарга Б.Лхагва энэ талаар “Мобиком компанийн зохион байгуулсан сугалаа шударга биш болсон тухай мэдээллийг сонссон. Одоогоор холбогдох баримт, материалуудыг цуглуулж байна. Иргэд гомдол, хүсэлт гаргасан тохиолдолд нарийвчлан шалгана” гэлээ.
Б.Цэцэг
0 Сэтгэгдэл
























