Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна "Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар панел хэлэлцүүлэгт үг хэллээ

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Парламентын тэргүүн нарын дэлхийн V Бага хурлын “Парламентуудын нээлттэй, ил тод байдал ба аюулгүй байдал: Тэдгээрийг тэнцвэртэй хангах нь” сэдэвт хэлэлцүүлэгт оролцож үг хэлэв. Энэхүү панел хэлэлцүүлгийг Того Улсын Үндэсний Ассамблейн дарга хатагтай Ява Джигбоди Цеган удирдан хөтөлж, Австри, Латви, Арабын Нэгдсэн Эмират, Чили, Румын, Швейцарь, Йемен, Уругвай, Эстони, Балба, Нигер улсын парламентын тэргүүн нар илтгэгчээр оролцлоо. 

Улс орнуудын парламент буюу хууль тогтоох байгууллагууд өөрсдийн үйл ажиллагаагаа олон нийтэд ил тод, нээлттэй, хүртээмжтэй байлгахыг зорьж ажиллахын зэрэгцээ учирч болзошгүй хүндрэл бэрхшээл, аюулгүй байдлын эрсдэлээс сэргийлэхэд анхаарч ажиллахын чухлыг хэлэлцүүлгийн үеэр хөндөж ярилцав. 

Хэлэлцүүлэгт оролцогчдын зүгээс дээрх чиглэлээр улс орондоо хэрэгжүүлж байгаа сайн туршлагын талаар танилцуулан санал солилцож, “COVID-19” цар тахлын үед авч хэрэгжүүлж буй парламентын үйл ажиллагааны дижитал шилжилтийг амжилттай хэрэгжүүлэхэд цахим аюулгүй байдлыг хангах нь чухлаар тавигдаж буйг онцолж байв. 

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар энэ хүрээнд Монгол Улсын Их Хурал цар тахлын хөл хорионы үед ч парламентын үйл ажиллагааг тасралтгүй явуулахад анхаарч, хууль тогтоох үйл явцад олон нийт, иргэдийн оролцоог хангах тусгай платформыг ашиглаж, “Цахим парламент” шинэчлэлийг хэрэгжүүлснийг танилцууллаа. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан