Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна "Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
Х.Булгантуяа: Хуулийн төслийг хэлэлцэх явцад иргэд төдийгүй гадаадын хөрөнгө оруулагчид саналаа тусгах боломжтой болно

УИХ-ын гишүүн, Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга Х.Булгантуяа өчигдөр АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Эдийн засаг, худалдааны хэлтсийн дарга Жон Ченгтэй уулзлаа.

Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Х.Булгантуяа болон албаны бусад хүмүүс АНУ-ын Элчин сайдын яамны Дэд тэргүүн Грегори Мэй тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан. Энэ үеэр Элчин сайдын яамны Эдийн засаг, худалдааны хэлтсийн дарга Жон Ченг оролцож, талууд Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хооронд байгуулагдсан Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах тухай хэлэлцээр (Ил тод байдлын хэлэлцээр)-ийн хэрэгжилтийн явц болон эрх зүйн орчны талаар санал солилцсон юм. Уг уулзалтаар УИХ-ын гишүүн Х.Булгантуяа тус хэлэлцээрийн хэрэгжилтийг дэмжиж ажиллах ажлын хэсгийн ахлагчаар ажиллахаар болсон билээ.

ЭСЯ-ны Эдийн засаг, худалдааны хэлтсийн дарга Жон Ченг УИХ-ын гишүүний саналыг дэмжиж байгаагаа илэрхийлэв. Тэрбээр, Монгол дахь Америкийн худалдааны танхимын гишүүдтэй уулзах үеэр хамтын ажиллагаа, техникийн туслалцаа болон бусад асуудлын талаарх саналаа уламжилна гэв. Талууд Ил тод байдлын хэлэлцээрийн хэрэгжилтийн өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээ болон бусад асуудлын хүрээнд санал солилцов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан