Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна "Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
ЭЕШ ӨГЧ БУЙ НИЙТ ТӨГСӨГЧДӨДӨӨ АМЖИЛТ ХҮСЛЭЭ

Элсэлтийн ерөнхий шалгалт улс орон даяар хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Улсын хэмжээнд нийт 82 шалгалтын төв 9250 багш, боловсролын байгууллагын албан хаагчид ажиллаж байна.  

Өчигдрийн байдлаар Монголын түүх, англи хэлний хичээлийн шалгалт явагдсан бол өнөөдөр хими, газар зүй, нийгэм судлалын хичээлээр шалгалт үргэлжилж байгаа юм. 

Энэ удаагийн шалгалт “Ковид-19” халдварын үед болж байгаа учир шалгалтын байруудад тусгаарлах танхим бэлдэж, халдвар хамгааллын дэглэмийг сахиж, тусгай горимын дагуу явагдаж байгаа. Халдвартай сурагчдаас ирэх есдүгээр сарын 2-5-ны өдрүүдэд элсэлтийн шалгалтыг авах зохион байгуулалтыг хийсэн. 

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан нарын холбогдох хүмүүс өчигдөр 84 дүгээр сургуульд ажиллаж, шалгалтын нөхцөл байдалтай танилцлаа. Энэ үеэр Ерөнхий сайд танхимын сургалтыг тасалдуулахгүй байх том сорилт төр засаг, эцэг эхчүүд бидэнд байна гэдгийг онцлов. 

Монгол Улсын Ерөнхий сайд болон БШУ-ны сайд нар элсэлтийн ерөнхий шалгалт өгч буй нийт төгсөгчдөдөө амжилт хүслээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан