Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна "Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
Дуудлага, мэдээллийн 90 хувийг шийдвэрлэн ажиллалаа

“Ковидын нэгдсэн лавлах 119 төв”-ийн утсанд өнгөрсөн 24 цагийн хугацаанд иргэдээс 3439 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Дуудлага, мэдээллийн тоо өмнөх өдөртэй харьцуулахад 9,8 хувиар буурсан бөгөөд нийт хүлээн авсан дуудлагын 90 хувьд үйлчилжээ.

Тус лавлах утсанд 6 дугаар сард 281,466 дуудлага мэдээлэл хүлээн авч 76 хувьд нь, 7 дугаар сард 180,583 дуудлага хүлээн авч 93 хувьд, харин 8 сар гарсаар өнөөдрийн байдлаар 51,501 дуудлага хүлээн авснаас 45,935 буюу 89 хувьд нь үйлчилж, шийдвэрлэн ажиллаад байна.

Иргэдээс, шинжилгээний цэгийн байршил, цаг авах, хариу авах, дархлаажуулалтын хуваарь болон байршил, эмнэлгийн тусламж үйлчилгээ, эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн, батлагдсан болон түүний ойрын хавьтал, тусгай үүргийн нислэгийн хуваарь, тусгаарлагдсан буудал, байршил болон гэрийн тусгаарлалттай холбоотой зөвлөгөө, нийслэл болон орон нутаг руу орох, гарах хөдөлгөөн, нийтийн тээвэр, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний зохицуулалтын талаар санал хүсэлт, мэдээлэл зонхилж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан