Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна "Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
Ерөнхий сайд үүсээд буй нөхцөл байдлыг яаралтай шийдвэрлэхийг холбогдох албаныханд үүрэгдлээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон болон албаны холбогдох хүмүүс “Тавантолгой түлш” ХХК-ийн 2021-2022 оны өвлийн бэлтгэл хангах ажилтай танилцлаа.

“Тавантолгой түлш” ХХК-ийн баруун үйлдвэр нь сард 93.000 тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай. Тоног төхөөрөмжийн шинэчлэл, их засварын төлөвлөгөөнөөс хамаарч энэ сард найман шугам ажиллаж байгаа бол 10 дугаар сарын 1-ний өдрөөс 12 шугам бүрэн хүчин чадлаараа ажиллах юм.

2021-2022 онд нийслэлийн хэмжээнд 171.482 өрх шахмал түлш хэрэглэх статистик судалгаа гарсан. 300 өрхийн дунд борлуулалтын нэг цэг байхаар тооцож, нийслэлийн хэмжээнд нийт 600 цэг байгуулахаар төлөвлөжээ.

Сайжруулсан шахмал түлшний нөөцийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн санхүүжилтээр 30-40 ширхэг битүү агуулах түрээслэхээс одоогийн байдлаар эхний 9 агуулахад дүүргэлт хийгээд байна. Өнөөдрийн байдлаар сайжруулсан шахмал түлшний 13.594 тонн нөөц байгаа ба 9 дүгээр сарын 15-ны өдрийн дотор 50.000 тн-д хүргэх юм.

Сайжруулсан шахмал түлшний үнийн 50 хувийн хөнгөлөлтийг 2022 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл үргэлжлүүлэх Засгийн газрын тогтоол гарсан. Ингэснээр 1 тонн сайжруулсан шахмал түлш 75.000 төгрөгөөр худалдаалагдана. Энэ хугацаанд гарах хөнгөлөлтийн зөрүүг “Эрдэнэс Тавантолгой” ХК үргэлжлүүлэн төлөх юм.

Мөн барьцалдуулагч түүхий эд, үйлдвэрийн тоног төхөөрөмж, тоноглолыг хилээр нэвтрүүлэхэд удаашралтай, мидлингийн татан авалт /тээвэр/-д тулгарч буй хүндрэлтэй асуудлууд байгаа талаар компанийн удирдлагууд мэдээлэл хийсэн. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үүсээд буй нөхцөл байдлыг яаралтай шийдвэрлэхийг холбогдох албаны хүмүүст үүрэгдлээ.

Эх сурвалж:ЭХЯ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан