Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна "Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
Батлан хамгаалахын сайд хурандаа генерал Вэй Фөнхө Монголд албан ёсны айлчлал хийж байна

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Батлан хамгаалахын сайд хурандаа генерал Вэй Фөнхө Монгол Улсад хийх албан ёсны айлчлалаа Хятадын Ардын Чөлөөлөх Армийн Агаарын цэргийн хүчний тусгай үүргийн онгоцоор “Чингис хаан” олон улсын нисэх буудалд 10:00 цагт хүрэлцэн ирснээр эхлүүлж байна.

Айлчлалын үеэр БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд Вэй Фөнхө Монгол Улсын Их хурлын дарга Г.Занданшатарт бараалхаж, Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяртай албан ёсны хэлэлцээ хийх юм.

БНХАУ-ын Батлан хамгаалахын сайдын айлчлалын бүрэлдэхүүнд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чай Вэнрүй, Цэргийн төв Зөвлөлийн Тамгын газрын орлогч дарга хошууч генерал Фөн Мижүнь, Шинжааны цэргийн тойргийн орлогч командлагч хошууч генерал Яан Линь, Олон улсын цэргийн хамтын ажиллагааны газрын орлогч дарга хошууч генерал Сун Яаньчао нар болон албаны бусад эрхэм багтжээ.

2 Сэтгэгдэл
Урд айлын торгон дарга нар Кор-той цаг-н үеэр Чухам ямар албаны ажлаар манай манлайлалыг сүрдүүлж явна вэ Мэддэг нь албажуулж нэн даруй ард түмэндээ түгээ
Монголын дайсан гамингууд эдэнтэй сүжрэх ч дээ.
Хамгийн их уншсан