Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна "Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
ДАЛАЙД ГАРЦГҮЙ УЛСУУД УЛС ХООРОНДЫН ТЭЭВРИЙН АСУУДЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв, Дэлхийн худалдааны байгууллага болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Л.Пүрэвсүрэн 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Женев дэх Далайд гарцгүй хөгжиж буй улсуудын Элчин сайд нарын уулзалтыг удирдан зохион байгуулав.

Уулзалтад Олон улсын зам тээврийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Умберто дэ Претто оролцож, цар тахлын нөхцөл дэх улс хоорондын тээврийн үйл ажиллагаа, хил, гааль, худалдааг хөнгөвчлөх үйл ажиллагааны ач холбогдлын талаар санал солилцов.

Түүнчлэн ДГХБО-уудад ач холбогдолтой авто тээврийн салбарын олон улсын гэрээ, конвенциудын талаар танилцуулахын хамт жолооч нарын вакцинжуулалтын сертификатыг харилцан хүлээн зөвшөөрөх олон улсын стандартыг нэн яаралтай тогтоох чиглэлээр холбогдох олон улсын байгууллагуудад хамтран уриалга хүргүүлэхээр тогтов.

Өдгөө дэлхийд далайд гарцгүй 44 улс байгаагийн 32 нь далайд гарцгүй хөгжиж буй улсууд юм.

Далайд гарцгүй хөгжиж буй улсуудын тухайд далайн боомтоос хол оршдог, олон улсын зах зээлээс алслагдмал, гадаад худалдааны зардал өндөр, транзит улсуудаас хамаарал ихтэй зэрэг олон тулгамдсан асуудалтай бөгөөд олон улсын худалдаанд тэдний эзлэх хувь дөнгөж 1 хувь болно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан