Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна "Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
"ЭРДЭНЭТ МEДИПАС" эмнэлгийг улсын өмчид буцаан авч, бүс дундын эмнэлэг болгоно

"Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн 64.8 тэрбум төгрөгийн хөрөнгөөр барьсан "Эрдэнэт медикал" эмнэлгийг хууль бусаар хувийн хэвшилд үнэгүй шилжүүлсэн байна. Улсын үйлдвэрийн хөрөнгөөр барьсан эмнэлгийг улсын өмчид буцаан авч, цар тахалтай тэмцэх чиглэлээр ашиглах талаар судалж,  Улсын онцгой комисс, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан холбогдох хүмүүст даалгав. "Засгийн газар, Улсын онцгой комисс бүх хүчээ дайчлан ажиллаж байна. Эмнэлгийн ачааллыг бууруулах, орны хүрэлцээг нэмэгдүүлэхийн тулд боломжтой бүх нөөцийг ашиглаж байгаа энэ үед  хууль бус үйлдлийг таслан зогсоож, эмнэлгийг  зориулалтын дагуу ашиглах нь зүйтэй" гэж Шадар сайд  хэллээ. "Эрдэнэт Медипас" эмнэлэг 120 гаруй эмч, ажилчинтай. Өдөрт 500 орчим хүнд үйлчлэх хүчин чадалтай, дүрс оношилгоо, дуран, лаборатори, амбулатори, урьдчилан сэргийлэх үзлэг, яаралтай тусламж, эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлэг, хэвтүүлэн эмчлэх тасагтай юм гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан