Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна "Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан Францын Элчин сайд Филипп Мэрлинийг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан өнөөдөр Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филипп Мэрлинийг хүлээн авч  уулзлаа. Уулзалтын үеэр хоёр улсын Засгийн газраас хамтран хэрэгжүүлэхээр тохиролцож, гэрээ хэлэлцээрийн шатанд яваа төсөл хөтөлбөрүүдийн явц байдал, Улаанбаатар хотын хэт төвлөрлийг сааруулах, авто замын түгжрэлийг бууруулахад чиглэсэн бодит үр дүн бүхий технологийн шийдлүүдийн талаар санал бодлоо солилцлоо.
Дэлхий нийтийг хамарсан цар тахлын хор уршгаас үүдэн хамтарсан төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилт хойшилсоор байгаа хэдий ч ковидоос үүдсэн хүндрэлийг давуу тал болгон ашиглах, цаашид хоёр улсын болон хотуудын харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлж хөгжүүлэхэд анхаарч ажиллахаа хоёр тал уулзалтын үеэр илэрхийлсэн юм. 
Уулзалтын төгсгөлд Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын гуравдагч хөрш Франц Улстай харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэхэд чухал ач холбогдол өгч буйг тэмдэглэж, хамтран ажиллахаа илэрхийлээд Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филипп Мэрлиний цаашдын ажилд амжилт хүслээ.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан