Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна "Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
Гадаад дахь монголчууд саналаа өгч эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн санал авах ажиллагааг 5 дугаар сарын 30, 31-ний өдрүүдэд Монгол Улсаас гадаадын 30 улсад суугаа 45 дипломат төлөөлөгчийн газрын байранд тухайн улсын орон нутгийн цагаар 07:00-22:00 цагт зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Гадаад улсад байгаа нийт 7394 сонгогч саналаа өгөхөөр хуульд заасан хугацаанд бүртгүүлжээ.

Австрали улс дахь Монгол иргэд цагийн бүсчлэлээр хамгийн түрүүнд саналаа өгч эхэлсэн бөгөөд саналаа өгөхөөр 767 сонгогч бүртгүүлснээс Канберра хотын цагаар 13:00 цаг гэхэд 405 сонгогч саналаа өгсөн байна. Токио хотод тухайн улсын цагаар 12 цагийн байдлаар 164 иргэн саналаа өгчээ. Ийнхүү Канберра, Токио, Сөүл, Эрхүү, Дели, Нур-Султан, Бишкек хот гэх мэтчилэн цагийн бүсчлэлээрээ санал авах ажиллагаа эхлэн сонгогчид саналаа өгсөөр байна.

Гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажиллагаа үргэлжилж байна. Хамгийн сүүлд авсан мэдээллээр дараах ирцтэйгээр саналаа өгчээ.

Австралийн Канберра хот - 14.00 цагийн байдлаар 443 сонгогч буюу саналаа өгөхөөр бүртгүүлсэн сонгогчдын 57,7 хувь саналаа өгчээ.

Осака хот - 13:30 цагийн байдлаар 48 хүн саналаа өгч ирц 37.5 хувьтай байна.

БНСУ-ын Пусан хот - 12 цагийн байдлаар 19 сонгогч буюу 12.3 хувь саналаа өгөөд байна. ОХУ-ын Улаан-Үүд хот - 12:00 цагийн байдлаар 26 хүн саналаа өгчээ.

ОХУ-ын Эрхүү хот - 12 цагийн байдлаар 14 хүн саналаа өгч ирц 31.1 хувь,  Ханой хот -11.25 цагийн байдлаар 21 иргэн саналаа өгч 77.78 хувьтай байна.

Сингапур дахь салбар комисст 12.00 цагийн байдлаар 13 хүн санал өгсөн бөгөөд сонгогчийн ирц 20 хувьтай байна. Шанхай дахь салбар комиссын 12 цагийн ирц 36 хувьтай байна.

Орон нутгийн цагийн бүсээс шалтгаалан 30 Салбар комисст санал авах ажиллагаа хараахан эхлээгүй байна. Сонгогчдын ирцийн мэдээний явцыг өнөөдрийн 17:00 цагт дахин мэдээлэх болно гэж Гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах Төв комиссоос мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан