Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна "Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
И.К.Азизов: Энэ ялалт хоёр улсын нөхөрлөлийг улам батжуулж өгсөн гавьяатай

Аугаа их Эх орны дайны ялалтын 76 жилийн ойг тохиолдуулан ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов баярын мэндчилгээ ирүүллээ. Мэндчилгээнд "Эрхэм найз нар аа!

Эрхэм хүндэт Монгол, Орос ахмад дайчид аа!

Та бүхэнд Аугаа их Эх орны дайны ялалтын 76 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Энэхүү гэгээн баяр нь хүн бүрийн хувь заяатай холбоотой билээ.

Бүгд Найрамдах Монгол Ард Улс дайны эхний өдрүүдээс эхлэн Зөвлөлт Холбоот Улсын түрэмгийлэгчийн эсрэг тэмцэлд бүх талын туслалцааг үзүүлж, дайчин нөхөрлөл нь манай хоёр ард түмнийн найрамдлын харилцаа холбоог улам бүр бэхжүүлсэн билээ. Чөлөөлөгч дайчид болон арын албаны ажилчдын өмнө бөхийн ёслое. Дайны талбараас буцаж ирээгүй, дайснаа ялахын төлөө алтан амиа золиосолсон хүмүүсийн гэгээн дурсгалыг хүндэтгэн дурсая.

Бид ялалтын баярыг үүрдийн үүрд тэмдэглэх болно. Цар тахал зэрэг аливаа бэрхшээл нь бидэнд саад болж чадахгүй. Бид дахин нүүр нүүрээ тулан, эсвэл онлайн хэлбэрээр цуглан, «Үхэшгүй мөнхийн хороо»-ны эгнээнд жагсан алхах болно.

Эрхэм хүндэт ахмад дайчид аа. Монголын болон Оросын ард иргэд ээ. Та бүхэнд баярын мэндийг дэвшүүлж, энх тайван, амар амгаланг хүсэн ерөөе. Ялалтын баярын мэнд хүргэе" гэжээ.

1 Сэтгэгдэл
БОЛШОЕ СПАСИБО С ПРАЗДНИКОМ ВЕЛИКОЙ ПОБЕДИ
Хамгийн их уншсан