Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна "Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
ҮЙЛ ЯВДАЛ: АНУ-ын сенатчид Монголын төрийн эрх баригч хүчний хийж буй үйлдэлд анхаарал хандуулахыг хүсч, Төрийн нарийн бичгийн даргадаа захидал илгээлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болон сүүлийн үед улс төрийн эргэн тойронд үүсээд байгаа нөхцөл байдал, үйл явдалтай холбогдуулан АНУ-ын хоёр сенатч Төрийн нарийн бичгийн даргадаа Монголын асуудал тэр тусмаа эрх баригч хүчний хийж буй үйлдэлд анхаарал хандуулахыг хүссэн захидал илгээжээ.

Тодруулбал, АНУ-ын Сенатор Марко Рүбио болон АНУ-ын Сенатор Патрик Лихи нар илгээсэн захидалдаа,

Монгол Улсад сүүлийн үед өрнөж буй улс төрийн үйл явдлууд тус улсын ардчиллын ирээдүйд хэрхэн нөлөөлж болох талаар санаа зовниж буйгаа онцлоод Монгол Улсын хууль тогтоох байгууллага, шүүх засаглал, мөн Ерөнхийлөгчийн санал гомдол дагуулсан сүүлийн үеийн үйлдлүүд нь улс төрийн хямралыг бий болгоод байгааг шүүмжилсэн байна. Түүнчлэн ирэх 6-р сарын 9-ний өдөр явагдах Ерөнхийлөгчийн сонгууль шударга явагдаж чадах эсэхэд эргэлзээ төрүүлж байгаа талаар дурджээ. Эдгээр үйлдлүүдийн зарим нэгээс нь дурдвал: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд яарч өөрчлөлт хийх замаар одоо үүргээ гүйцэтгэж байгаа ерөнхийлөгчийг сонгуульд дахин оролцуулахгүй болгосон, УИХ-ын шийдвэр үндсэн хуультай нийцэж байгаа эсэхийг тогтоох Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг албан үүргээс нь түдгэлзүүлсэн, Ерөнхийлөгчийн Дээд шүүхэд хандан гаргасан эрх барьж буй намыг яаралтай тараах захирамж гаргасан явдлуудыг онцлон тэмдэглэсэн байна.

Захидлыг бүрэн эхээр нь хүлээн авна уу.

2 Сэтгэгдэл
Za amerik busad ulsiin dotood xeregt oroltsood exelbel evgyi dee. Irak siri liv geed amerikad samruulsan ulsiin jishee belxen bn. Manai battulga noxoitood exellee. Tarvagdorjiin yner ynerteed bx chini
Баттулгын гадаад сурталчилгаа ийм хэмжээнд хүрсэн байна. АНУ -ын санхүүжилттэй 1990 оны хувьсгалын дараачийн үе шатыг эхлүүлэх гэж байгаа юм уу?
Хамгийн их уншсан