Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна "Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдэд зориулсан гарын авлага хэвлэгджээ

Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.6 дахь хэсэг, 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.3 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь хөрөнгө, орлогын мэдүүлгээ Авлигатай тэмцэх газарт гаргаж бүртгүүлэх үүрэгтэй.

Авлигатай тэмцэх газар, Сонгуулийн ерөнхий хороо хамтран Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд нэр дэвшигч нарт зориулсан гарын авлагыг боловсруулан хэвлэж хүргүүлэв. Уг гарын авлагад нам, эвслээс нэр дэвшигчийн бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт, ХОМ-ээ цахим системд хэрхэн мэдүүлэх зэргийг багтаасан болно.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө, орлогыг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар гарган, үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй. Цахимаар   системд мэдүүлгээ гаргаж бүртгүүлэх, баталгаажуулах хуулийн хугацаа нь 2021 оны 05 дугаар сарын 03-04-ний өдрүүдэд үргэлжлэх бөгөөд уг хугацаанд багтаан нэр дэвшигч нь мэдүүлгээ бүртгүүлэн, баталгааны маягтаар баталгаажуулна.

Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрээр нэр дэвшигчээр бүртгэгдсэн нийт нэр дэвшигчдийн ХОМ-ийн хураангуйг холбогдох хуулийн хугацаанд тус газрын цахим сайтад байршуулна. Тухайн нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын  талаарх мэдээлэлтэй иргэд, олон нийт танилцах бүрэн боломжтой байгаа нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд орсон шинэ зохицуулалт юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан