Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна "Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
Өвөрмонголчууд хил залгаа Монгол Улсын дөрвөн аймагт буцалтгүй тусламж ирүүлжээ

Монгол-Хятадын хилийн хамтарсан комиссын Хятадын талын комиссоос ӨМӨЗО-ны хил залгаа Монгол Улсын Дорнод, Дорноговь, Өмнөговь, Сүхбаатар аймаг, Замын-Үүд суманд нийт 300 мянган юанийн үнэ бүхий амны хаалт, хамгаалалтын хувцас, нүдний шил, нүүрний хамгаалалт зэрэг 10 нэр төрлийн бараа бүтээгдэхүүний буцалтгүй тусламж өгч буйг Монголын талд хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа өнөөдөр Эрээн хотын Олон улсын хурлын төвд болов.

Дорнод, Дорноговь, Сүхбаатар аймаг, Замын-Үүд суманд  өгөх тусламжийн барааг Замын-Үүд боомтоор, Өмнөговь аймагт өгөх тусламжийн барааг Гашуунсухайт боомтоор шуурхай нэвтрүүлэхээр тохиролцсон байна. 

 

Хүлээн авах ёслолын ажиллагаанд Монголын талаас Монгол Улсаас Эрээн хотод суугаа Консул Т.Мөнхгэрэл, дэд Консул Ж.Дашням, Хятадын талаас ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын Гадаад харилцааны газрын дарга Фу Юнчунь, Эрээн хотын дарга Лу Баодун, Хөлөнбуйр хот, Бугат хот, Эрээн хотын албаны төлөөлөгчид оролцов гэж ГХЯ-наас мэдээлэв.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан