Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна "Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
Хилийн боомт бүхий аймгийн удирдлагуудад халдвар хамгааллыг дээд зэргээр сахиж ажиллахыг анхаарууллаа

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан аймгийн Засаг дарга нартай цахим шуурхай хийлээ. Цахир хуралдаанаар коронавирусын эсрэг авч хэрэгжүүлж буй зарим арга хэмжээний талаар болон цаг үеийн нөхцөл байдлын бусад асуудлаар мэдээлэл солилцов.

Өмнөговь, Дорнод, Дорноговь зэрэг хилийн боомт бүхий аймгийн удирдлагууд халдвар хамгааллын дэглэмийг дээд зэргээр сахиж ажиллахыг Шадар сайд анхааруулав.

Аймгийн Засаг дарга нар дотооддоо гарсан халдварын тархалтыг хумих чиглэлээр эрчимжүүлж буй арга хэмжээгээ үр дүнд хүргэх үүднээс агаарын хил нээх асуудлыг хойшлуулах санал хүсэлт илэрхийлэв. Мөн аймаг орон нутгийн төсөвт тодотгол хийх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэж өгөхийг хүслээ.

Бүх нийтийн хөл хориог сунгаж, вакцинжуулалтыг эрчимжүүлж эхэлсэн энэ үед халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримтлах шаардлагатай байгааг Шадар сайд онцлоод халдвар батлагдсан бүс нутагт нь тусгаарлан эмчлэх, шаардлагатай тохиолдолд эмнэлзүй, шуурхай хариу арга хэмжээний мэргэжлийн багууд газар дээр нь очиж ажиллах бэлтгэл ажлыг хангах чиглэлийг аймгийн Засаг дарга нарт өглөө.

Аймаг орон нутгийн төсөвт тодотгол хийж, өмнөх оны төсвийг захиран зарцуулах ажлыг өрнүүлэх чиглэлээр Сангийн сайд болон Засгийн газартай зөвшилцөх талаар Шадар сайд дуулгалаа.

Аймаг орон нутгаас халдвараар өвчилсөн иргэдийг зөөвөрлөх бус тухайн орон нутгийн эмнэлэгт эмчлэх нөхцлийг бүрдүүлж шаардлагатай тоног төхөөрөмж, эм эмнэлгийн хэрэгслээр хангаж буй учраас эмчлэх бүрэн боломжтой гэдгийг Шадар сайд яриандаа онцоллоо. Энэ хүрээнд алслагдсан сумын Эрүүл мэндийн төвд шаардлагатай эм хэрэгслийн нөөцийг бүрдүүлж өгөхийг Эрүүл мэндийн яаманд даалгав.

Хаврын тариалалт эхэлж буйтай холбогдуулан улаанбуудай, төмс, хүнсний ногооны үр, үрсэлгээ болон техник, сэлбэг, хэрэгслийн тээвэрлэлтийг саадгүй нэвтрүүлэх, тээврийн жолооч нарын шинжилгээний бичгийг үндэслэн нэвтрүүлэх, вакцинжуулалтад нэн түрүүнд хамруулах зэрэг асуудалд аймаг, орон нутгийн Засаг дарга нарыг онцгой анхаарч ажиллахыг Шадар сайд анхаарууллаа.

Мөн мал төллөлт ид явагдаж байгаа учраас хөл хорио тогтоосон аймаг, сумдад өвс, тэжээл хүргэж байгаа тээврийн жолоочдыг халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэн, ариутгал халдваргүйжүүлэлтийг сайтар хийж нэвтрүүлэхийг чиглэл болголоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан