Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна "Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
ОХУ-аас Монгол Улсад суугаа Худалдааны төлөөлөгчийн газрын тэргүүнтэй цахимаар уулзлаа

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн өнөөдөр ОХУ-аас Монгол Улсад суугаа Худалдааны төлөөлөгчийн газрын тэргүүн  Максим Викторович Васильевтэй цахимаар уулзлаа. Уулзалтын эхэнд цар тахлын хүнд нөхцөлд хамтын ажиллагааны санаачилга дэвшүүлж байгааг талархалтайгаар хүлээн авч байгаагаа талууд харилцан илэрхийлэв.

ОХУ-аас Монгол Улсад суугаа Худалдааны төлөөлөгчийн газрын тэргүүн Максим Викторович Васильев ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны яам Улаанбаатар хоттой хамтын ажиллагааг бэхжүүлэх хүсэлтэй байгааг илэрхийлж, ойрын хугацаанд цахим уулзалт, хэлэлцүүлэг өрнүүлэх саналыг танилцуулав. Мөн Екатеринбург хотноо 2021 оны долдугаар сарын 6-9-ний хооронд зохион байгуулах олон улсын аж үйлдвэрийн "ИННОПРОМ-2021" үзэсгэлэнд Улаанбаатар хотын төлөөлөгчдийг оролцохыг урин, тус үзэсгэлэнгийн үеэр талууд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах боломжтойг дурдав.

Харин нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагаа иж бүрэн стратегийн түншлэлийн дагуу бүхий л салбарт амжилттай хөгжиж байгаа төдийгүй хоёр талын хотуудын харилцаа идэвхтэй өрнөж, харилцан туршлага судлан, олон бодит үйл ажиллагааг хамтран зохион байгуулж ирснийг онцлов. Тэрбээр ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны яам, ОХУ-аас Монгол Улсад суугаа Худалдааны төлөөлөгчийн газрын зүгээс санал болгосон хамтран ажиллах саналыг судалж үзэн, дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан