Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана
Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
"Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв
Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ
Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ
Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ
Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ
С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй
Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна
Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
Элчин сайд А.Баттөр Францын Ерөнхийлөгч Эммануэль Макронд итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

Монгол Улсаас Андоррагийн Хант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Баттөр 4 дүгээр сарын 12-ны өдөр Андоррагийн хамтарсан эрх баригч Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэль Макронд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.
Тэрбээр энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын мэндчилгээг уламжлав.
Элчин сайд А.Баттөр 2019 оны 11 дүгээр сард Хамтарсан эрх баригч, Урхелийн Хамба Эрхэмсэг Гэгээнтэн Хуан-Энрик Вивес и Сисилиад Итгэмжлэх жуух бичгээ гардуулах үеэр Андоррагийн Гадаад хэргийн сайд Мария Убах Фонттой уулзаж, хоёр орны харилцаа хамтын ажиллагааны боломжуудын талаар дэлгэрэнгүй санал солилцсон юм гэж ГХЯ-наас мэдээллээ.
0 Сэтгэгдэл
























