Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна "Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
Газар хөдлөлтийг урьдчилан мэдээллэх станцуудыг нэмж байгуулна

Сүүлийн жилүүдэд Монгол Улсад газар хөдлөлтийн идэвхтэй бүс нэмэгдэж байгаатай холбогдуулан газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан мэдээллэх, амжиж анхааруулах шинэ станцуудыг байгуулах,  шаардлагатай байршлуудад суурилуулах шийдвэрийг Шадар сайд С.Амарсайхан гаргаж, холбогдох судалгаа тооцооллыг хийх үүргийг Одон орон геофизикийн хүрээлэнгийн удирдлагуудад 2021 оны 2 сарын 16 ны өдөр болсон УОК-ын өргөтгөсөн хуралдаанд  өгч байв.

УОК-ын өргөтгөсөн 5 дугаар хуралдаанд гаргасан тус  шийдвэрийн хэрэгжилтийг шалгаж, өнөөдөр Шадар сайд Одон орон геофизикийн хүрээлэнд ажиллалаа.
Газар хөдлөлтийн идэвхжилтийг нарийвчлан тогтоох нүүдлийн  станц байгуулахаар төлөвлөж байгаа  болон хүчтэй газар хөдлөлтийг амжиж анхааруулах системийн үйл ажиллагааг сайжруулах туршилт хийсэн үр дүнгийн талаар Одон орон геофизикийн хүрээлэнгээс дэлгэрэнгүй  мэдээлэл өглөө. Газар хөдлөлтийн зарлан мэдээллэх төвийн цагийн серверийн  үйл ажиллагаа жилийн өмнөөс доголдож эхэлсэн гэдгийг тус хүрээлэнгийн удирдлагууд мэдэгдээд шаардлагатай тусламж дэмжлэгийг үзүүлэхийг хүссэн юм.

Газар хөдлөлт байгалийн гамшигт үзэгдлээс урьдчилан мэдээллэх, техникийн хүчин чадлыг нэмэгдүүлэх хүрээнд  шинээр байгуулах  станц байгуулах Шадар сайдын шийдвэрийн  дагуу  газар чичирхийллийн хурдатгалыг бичигч 10 акселлерометрийн станцын тоног төхөөрөмжийг худалдан авах бэлтгэл ажлыг хангаж эхэлжээ. Дорнод аймгийн Халх гол, Матад суманд газар хөдлөлтийн идэвхжилт ажиглагдаж байгаа учраас хээрийн судалгааны ажлыг эхлүүлж, газар хөдлөлтийг бүртгэх урьдчилан зарлан мэдээллэх станцыг тухайн бүс нутагт суурилуулах төлөвлөгөөтэйгээр ажиллаж байгаа аж.

Шадар сайд зарлан мэдээллэх төвийн үйл ажиллагааг жигдрүүлж шаардлагатай дэмжлэгийг үзүүлэхийг энэ үеэр мэдэгдээд, газар хөдлөлтийн гамшгийг урьдчилан мэдээллэх станцуудыг идэвхтэй бүс нутгуудад  суурилуулах ажлыг эрчимжүүлэх үүргийг өгөв.

1 Сэтгэгдэл
Газар хөдлөлтйг урьдчилж мэдээлдэг станц байгуулна гэж тархи эргүүлж мөнгө идэх аргаа олсон байна. Дэлхий дээр газар хөдлөхийг хаана хэзээ хэн ч урьдчилж мэдэж чадахгүй, тарвага зурам биш л бол
Хамгийн их уншсан