Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна "Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
Манай улсад “Sputnik V” вакцин нийлүүлэх хүсэлтийг ОХУ нааштай шийдвэрлэж байгааг дуулгалаа

Элчин сайд Д.Даваа ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд И.В.Моргулов нар 4 дүгээр сарын 9-ний өдөр утсаар ярьжцаг үеийн болон хоёр орны харилцааны зарим асуудлаар санал солилцлоо.

 Элчин сайд Д.Даваа Монгол, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэх хамтарсан төлөвлөгөө амжилттай хэрэгжиж эхэлж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.

ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд И.В.Моргулов ойн хүрээнд хэрэгжүүлж эхлээд байгаа арга хэмжээг сайшаахын сацуу Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болон Шадар сайд нараас тавьсан Монгол Улсад “Sputnik V” вакцин нийлүүлэх хүсэлтийг ОХУ нааштай шийдвэрлэж байгааг дуулгалаа. Монгол Улсын Эрүүл мэндийн яам, ОХУ-ын Шууд хөрөнгө оруулалтын сангийн хооронд 4 дүгээр сарын 1-ний өдөр байгуулсан вакцин нийлүүлэх гэрээний дагуу эхний нийлүүлэлтийг энэ 4 дүгээр сард багтаахаар оросын тал анхааран ажиллаж байгааг орлогч сайд онцлов.

Элчин сайд Д.Даваа ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд И.В.Моргулов нар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустин нарын цахим уулзалтыг ойрын хугацаанд зохион байгуулахад хамтран ажиллахаар тохиров.

Эх сурвалж:ГХЯ

1 Сэтгэгдэл
harvalttai bie sul 82 toi eejdee hiilgeh yumsan hyatdin emch ni uzeed hoishluulsan oros ni yah yum bol
Хамгийн их уншсан