Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна "Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
Засгийн газар УОК-ын саналыг дэмжиж бямба гарагаас хатуу хөл хорио тогтоох шийдвэр гаргалаа

УОК өнөөдөр хуралдаж бүх нийтийн хатуу хөл хориог 4-р сарын 10-ны өдрийн 06:00 цагаас 25-ны өдрийн 00 цаг хүртэл хатуу хөл хорио тогтоох санал гаргасан билээ. Энэхүү саналыг нь Засгийн газар ээлжит бусаар хуралдаж шийдвэрлэлээ. Тодруулбал, дөнгөж сая Ерөнхий сайд, Шадар сайд нар мэдээлэл хийж УОК-оос гаргасан шийдвэрийг дэмжиж бямба гарагаас бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжихээр шийдвэрлэлээ.

Ерөнхий сайд хэлэхдээ “4 болон 5 дугаар сарыг дархлаажуулалтыг эрчимжүүлэхээр төлөвлөсөн. Нийт дархлаажуулалтад хамрагдах ёстой иргэдийнхээ 26 хувийг дархлаажуулаад байна. Энэ үзүүлэлтээрээ Азидаа дээгүүрт явж байгаа. 7 дугаар сарын 1 гэхэд иргэдээ вакцинжуулж дуусна гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна. Засгийн газар УОК-ын саналыг дэмжиж бямба гарагаас хатуу хөл хорио тогтоох шийдвэр гаргаснаа хэлэх нь зүйтэй. Мөн иргэн бүрт 300 мянган төгрөгийн нөхөн олговор буюу дэмжлэг олгохоор  болсноо дуулгая” гэв. Харин Сангийн сайд санхүүгийн дэмжлэгийг өнөөдрөөс эхэлж данс руу нь шилжүүлнэ гэлээ. 

2 Сэтгэгдэл
Хөдөө орон нутгийн иргэдээ гаргах уу
Вакцины 2 дугаар тун эхлэнэ энэ үеэр яаж хийлгэх вэ. Өнгөрсөн хойно нь нэргэлээ дээ. Халдвар авсан хүмүүс гэртээ хоригдохнээ. Тэр чинь тархалт боллоо. Эмнэлэгүүдээ эртнээс бэлтгэх байсан хүлээж авах эмнэлэг байхгүй болсон гэсэн үгүү. ЗГ буруу шийдвэрийг гор нь гарлаа ЭМ сайд гэж дуугүй дүмбэ хүн байхын.
Хамгийн их уншсан