Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна "Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
УОК: Хатуу хөл хорио тогтоохгүй байх санал орууллаа

Хатуу хөл хорио тогтоохгүй, зарим салбарын үйл ажиллагааг хязгаарлах санал орууллаа Монгол Улсын Засгийн газраас цар тахлын үед эрүүл мэндээ хамгаалахын зэрэгцээ эдийн засгаа сэргээх хүрээнд хатуу хөл хориог тогтоохгүйгээр халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж, иргэн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх бодлого баримталж буй. Гамшгийн үеийн бэлэн байдлын улбар шар түвшинд шилжсэн энэ үед Эрдэмтдийн багийн хийсэн эрсдэлийн үнэлгээний судалгаагаар халдвар ихээр тархаж буй зарим салбарын аж ахуй нэгжүүдийг тогтоосон байна. Тиймээс халдвар тархах өндөр эрсдэлтэй зарим аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хязгаарлаж, тодорхой цагийн зохицуулалт хийж цаг үеийн нөхцөл байдалд тулгуурлан уян хатан ажиллах саналыг Улсын онцгой комиссын Шуурхай ажлын хэсэг гаргаж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар боллоо. Тавдугаар сарын 1-ны дотор нийслэлийн иргэдийг вакцинжуулж дуусгах, амралтын өдрүүдэд хатуу хөл хорио тогтоож, ариутгал халдваргүйжүүлэлтийг эрчимжүүлэхээр төлөвлөж байна. Энэ хүрээнд тандалт судалгааны өргөтгөсөн баг ажиллаж, хөнгөн хэлбэрээр өвчилсөн иргэдийг гэрээр эмчлэх ажилд онцгой анхаарахыг Шадар сайд холбогдох албаныханд даалгалаа. УОК-ын Шуурхай ажлын хэсгээс гаргасан саналыг Засгийн газар эцэслэн шийдвэрлэнэ.

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан