Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна "Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
Байгалийн гамшигт өртсөн 80 өрхөд гэр олгоно

Энэ сарын 13-14-ний өдрүүдэд болсон хүчтэй цасан болон шороон шуурганы улмаас орон гэргүй болсон өрхүүдийн хохирлыг арилгах, малын сэг зэмийг зөөвөрлөн устгах болон нийслэлд КОВИД19-ийн эсрэг дархлаажуулалтын ажлын дайчилгаанд орон нутгаас татан ашиглаж буй эмнэлгийн түргэн тусламжийн автомашинуудыг шатахуунаар хангахад шаардагдах нийт 480 сая төгрөгийг улсын нөөц хөрөнгөөс гаргахаар болов.

Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлснээр энэ сарын 13-14-нд болсон цасан болон шороон шуурга 16 аймгийн 154 сумыг хамарч, 24-40 м/с хүртэл ширүүсч, хүчтэй шуурчээ. Үүний улмаас нийт 531 гэр нурснаас 71 нь дахин сэргээх боломжгүй болж тухайн айл өрхүүд орон гэргүй болжээ. Иймд УОК-т ирсэн хүсэлтийг үндэслэн Архангай аймагт 1, Дундговь аймагт 50, Өвөрхангай аймагт 5, Булган аймагт 15, Нийслэлд 9 гээд нийт 280 сая төгрөгийн 80 ширхэг иж бүрэн гэр олгохоор боллоо.

Мөн Дундговь аймагт цасан болон шороон шуурганы улмаас их хэмжээгээр зүй бусаар хоргодсон малын сэг зэмийг устгахад зориулж 150 сая төгрөгийг өртөг бүхий 1 ширхэг дугуйт ачигч/ковш/ худалдан авах, КОВИД19-ийн эсрэг нийслэлд зохион байгуулж байгаа дархлаажуулалтад орон нутгаас ирж, дайчлагдаж буй эмнэлгийн түргэн тусламжийн автомашинуудыг шатахуунаар хангахад 50 сая төгрөгийн төсвийг тус тус зарцуулах юм

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан