Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна "Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
“Гамшигт тэсвэртэй дэд бүтцийн олон улсын III бага хурал”-д цахимаар оролцож байна

 

1212-4.jpg

  Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас санаачлан Гамшигт тэсвэртэй дэд бүтцийн эвслээс энэ сарын 17-19-ний өдрүүдэд зохион байгуулж байгаа “Гамшигт тэсвэртэй дэд бүтцийн олон улсын III бага хурал”-д ОБЕГ-ын дарга, бригадын генерал Г.Ариунбуян цахимаар оролцож байна.

  Тус эвсэл нь АНУ-ын Нью-Йорк хотноо 2019 онд зохиогдсон НҮБ-ын цаг уурын өөрчлөлтийн эсрэг үйл ажиллагааны дээд хэмжээний уулзалтын үеэр байгуулагдсан бөгөөд дэд бүтцийг цаг уурын өөрчлөлт, гамшигт тэсвэртэй болгоход чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг юм. Өдгөө 28 улс, дөрвөн олон улсын байгууллага, хоёр хувийн хэвшлийн байгууллага гишүүнээр элсээд байна.

  Энэхүү хурлаар уур амьсгалын өөрчлөлт болон гамшигт тэсвэртэй дэд бүтцийн талаар тус эвслийн гишүүн орнуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, цаашлаад гамшигт тэсвэртэй дэд бүтцийн төсвийг нэмэгдүүлэх, гамшгийн эрсдэлийг бууруулахад оруулах хувь нэмрийг тодорхойлох юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан