Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна "Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
Эмч ажилчдын илүү цагаар ажилласан цалин урамшууллыг яаралтай олгохыг даалгав

Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан өнөөдөр Халдварт өвчин судлалын үндэсний төвд урьдчилан мэдэгдэлгүйгээр очиж, эмнэлгийн удирдлагууд болон Шуурхай удирдлагын нэгжийн багтай уулзаж, нөхцөл байдлыг шалгаж тулгамдаж буй зарим асуудлыг шийдвэрлэв.

ХӨСҮТ-ийн үйл ажиллагааны зохион байгуулалт, шинжилгээний сорьц цуглуулах явц, дам хавьтлыг илрүүлэх, халдварын идэвхтэй голомтуудад авч хэрэгжүүлж буй арга хэмжээг хэрхэн хэрэгжүүлж байгаа мэдээллийг ХӨСҮТ-ын дарга Д.Наранзул өглөө.

“Ковид-19” цар тахлын үеийн тандалт судалгааг ХӨСҮТ-ийн Шуурхай удирдлагын нэгжээс хийж долоо хоног бүр дүгнэлт гаргаж байна. Тандалтын судалгаагаар нийслэлийн хэмжээнд идэвхтэй байгаа халдварын голомтуудыг тодорхойлж байна.

Батлагдсан тохиолдол гарсан байршлуудад ариутгал халдваргүйжүүлэлт дутуу хийгдэж, сэжигтэй тохиолдол илэрч батлагдсан тохиолдлыг авч яваад, ойрын хавьтлыг шинжилгээнд хамруулдаггүй асуудлыг Шадар сайд шүүмжилж, дотоод зохион байгуулалтыг сайжруулахыг Эрүүл мэндийн сайдад даалгалаа. Тэрбээр “ Шинээр бүртгэгдсэн тохиолдлуудын эх үүсвэрүүдийг тодорхойлох ажил хангалтгүй байна. Тандалт судалгааны үйл ажиллагааг өргөжүүлж, нарийвчлан тогтоохын тулд бүх мэдээллийг цахимжуулж технологийн шийдлийг ашиглах хэрэгтэй. ХӨСҮТ, ЗӨСҮТ-ийн ажлын уялдаа холбоо зохион байгуулалт муу байна. Сэжигтэй тохиолдлын явсан газар бүрийг ариутгалгүй, хагас дутуу гүйцэтгэж байна. Эмнэлгийн ажилчид албан хаагчдын илүү цалин хөлсийг нэмэгдүүлж олго. Тандалтын тоон мэдээллийг яаралтай цахимжуулж, ХӨСҮТ-ийн үйл ажиллагааг нь эрчимжүүл” хэмээлээ.

 

 

3 Сэтгэгдэл
Амарсайхан сайдаа ажил үүргээ гүйцэтгэж байгаад ковид- оор өвдсөн / халдварт өвчний голомтод ажиллаж байгаад халдвар авсан / ХӨСҮТ-ийн эмч, ажилтан нарын асуудлыг шийдэж өгөөчээ. Тэдэнд ямарч халамж, тэтгэмж олгогдоогүй байна,
очсон удирдлага болгон л өг гээд үүрэг өгөхийн хэрэгжүүлэлтийг хангасан эсэхийг хянадаггүй юм уу
зөв2
Хамгийн их уншсан