Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна "Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
3-5 дугаар сард Улаанбаатар хотын нэг сая иргэнийг дархлаажуулна

“Ковид-19” цар тахлын эсрэг дархлаажуулалтын талаар Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан мэдээлэл өгөв.

Засгийн газар, Улсын онцгой комисс дархлаажуулалтыг хоёр шаттай хийхээр төлөвлөөд байна. Эхний ээлжинд буюу 3-5 дугаар сард халдварын голомтууд идэвхтэй байгаа Улаанбаатар хотын насанд хүрсэн нэг сая иргэнийг дархлаажуулна. Үүнд томоохон зах, худалдаа, үйлчилгээний газруудад ажиллаж байгаа 40 мянган хүн,  боловсролын бүх шатны байгууллагын 45 мянга гаруй багш, ажилчин юуны өмнө хамрагдах юм. Нийтийн тээврийн салбарын 1000 орчим автобусны жолооч, албан ёсны зөвшөөрөлтэй 400 гаруй таксины  жолоочийг мөн дархлаажуулна. Үүний дараа 5-7 дугаар сард ногоон бүс болох орон нутгийн иргэдээ хамруулах болжээ.

Өнөөдрийн байдлаар  эмч, сувилагч, цагдаа, онцгой,  хил, гааль зэрэг салбарын 15 мянга гаруй ажилтан, алба хаагчийг дархлаажуулаад байна. Хамрагдсан иргэдийн 40 орчимд хувьд бусад вакцин тариулахад илэрдэгтэй адил энгийн нөлөөлөл илэрсэн нь дэлхийн улс орнуудад гарч байгаатай адил хүлээн зөвшөөрөгдөх хувь, хэмжээ гэсэн үг юм. Өөр ноцтой сөрөг урвал гараагүй учир ирэх долоо хоногоос дархлаажуулалтын аяныг эрчимжүүлнэ.

Төр иргэдээ үнэ төлбөргүй, үе шаттай дархлаажуулахын зэрэгцээ хувийн хэвшлийнхэн вакцин татаж авч иргэдийг хамруулах боломж олгоно. Гэхдээ хувийн хэвшлийн байгууллагууд ашиг олохоос илүүтэй, нийгмийн хариуцлагын хүрээнд ажиллах шаардлагатай гэж Шадар сайд С.Амарсайхан хэлэв.

1 Сэтгэгдэл
Arai l udaan tariad baigaan bishuu
Хамгийн их уншсан