Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана
Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
"Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв
Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ
Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ
Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ
Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ
С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй
Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна
Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
А.Гэрэлмаа: Сангийн яам л мэдэх байх
Ulaan sda mini hyamaralaas umnu heden hun bairand ochmoor bna sht ee..
“100 мянган айлын орон сууц” хөтөлбөр хэрэгжиж эхлээд багагүй хугацаа өнгөрч буй. Гэвч өнөөг хүртэл эл хөтөлбөрт хамрагдан орон сууцтай болох гэсэн иргэдийн зээлийн хүсэлтийг Төрийн банк дангаараа өгч буй нь иргэдийн бухимдлыг төрүүлээд зогсохгүй, оочер дараалалд зогсохоос аргагүйд хүргэж буй билээ. Уг нь, Засгийн газраас Капитал банкыг эл хөтөлбөрт оролцуулна хэмээн зарласан ч өнөөг хүртэл зээл гаргаагүй байгаа. Ингээд энэ талаар Капитал банкны Зээлийн газрын захирал А.Гэрэлмаагаас тодрууллаа.

-Танай банк зээлээ гаргаж эхэлсэн үү. Засгийн газраас танай банкыг “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хэрэгжүүлэгчийн нэгээр зарлаад хоёр сар гаруйн хугацаа өнгөрлөө шүү дээ?
-Гэрээгээ одоо хүртэл хийж амжаагүй байна. Бидний зүгээс гэрээгээ хийгээд, ажлаа эхэлчихмээр байна. Манайх эл хөтөлбөрт хамрагдана гээд бэлтгэлээ бүрэн базаасан учраас гэрээ хийгээд, тохирчихвол шууд зээл олгоод эхлэх юм. Гэвч Сангийн яамны сайд нь солигдоод “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийг аль байгууллага, хэн хариуцах вэ гэдэг нь тодорхойгүй болчихоод л сууж байна.
-Танайх гэрээгээ өгсөн үү?
-Биднээс шалтгаалаас зүйл байхгүй. Иргэдийн нэгэн адил Сангийн яам юу гэх бол гээд хүлээгээд л байж байна. Гэрээний талаар яамныхан л сайн мэдэх байх.
-Хэзээ энэ асуудлыг шийдэх юм бол оо. Иргэдийн дунд хүлээлт үүсчихлээ?
-Мэдэхгүй байна аа. Манай банк бол өдөр болгон шахуу л гэрээгээ яах вэ, манай банк хэзээ орж ажиллах вэ гэж асуудаг. Гэвч өнөөг хүртэл тодорхой хариу хэлчихээр хүн ч олдохгүй. Сангийн яамны сайд анхаарлаа хандуулах байх гэж найдаж л байна.

0 Сэтгэгдэл
2012.09.17