Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна "Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
Монгол Улс COVAX хөтөлбөрийн хүрээнд КОВИД-19 ийн эсрэг вакцин хүлээн авна

COVAX хөтөлбөрийн хүрээнд Монгол Улс болон бусад улсуудад КОВИД-19 ийн эсрэг вакцин үнэгүй олгох урьдчилсан хуваарь гаргасан талаар Гави Вакцины Холбоо танилцууллаа.

Их Британи улс нь COVAX хөтөлбөрийн хамгийн том донор улсуудын нэг бөгөөд нийт 548 сая фунт стерлинг хандивласан. Британи улс 2020 оны зургаадугаар сард ‘’Дэлхийн Вакцины Чуулганыг’’ зохион байгуулсан бөгөөд тус чуулганы үеэр вакцины хүртээмжийг нэмэгдүүлэх чухал амлалтуудыг дэлхийн удирдагчид өгсөн юм. Монгол Улсын хувьд Pfizer болон AstraZeneca вакцинуудыг хүлээн авна.

Дархлааг илүү сайн тогтоохын тулд эхний тунг хийлгэснээс хойш 8-12 долоо хоногийн дараа хоёр дахь тунг хийлгэхийг зөвлөж байгаа юм.

Вакцин олгох талаар Их Британи улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филип Малон хэлэхдээ ‘’ Хүн төрөлхтөн энэхүү гамшигт цар тахалтай тэмцэхэд нэн чухал үйл явдал боллоо. Британи улс нь COVAX хөтөлбөрийг улс төрийн хүрээнд болон санхүүжилтийн хувьд дэмжсээр ирсэн бөгөөд бага болон дундаж орлоготой улсуудад вакциныг нэн яаралтай олгоход анхаарч ажиллаж байна.’’ гэв.

Их Британи-Шведийн AstraZeneca компани, Оксфордын их сургуулийн хамтран бүтээсэн AstraZeneca вакциныг насанд хүрсэн хүнд хийх зөвшөөрлийг ДЭМБ олгосон бөгөөд дархлааг илүү сайн тогтоохын тулд эхний тунг хийлгэснээс хойш 8-12 долоо хоногийн дараа хоёр дахь тунг хийлгэхийг зөвлөж байгаа юм. Мөн тус вакцин нь КОВИД-19 вирусын шинэ төрлүүдээс ч хамгаагалах чадвартай аж.

 

Эх сурвалж: Их Британийн ЭСЯ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан