Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна "Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
Эрдэмтдийн зөвлөлийг бодитой санал боловсруулан оруулж ирэхийг Шадар сайд чиглэл болголоо

УОК-ын дэргэдэх эрдэмтдийн зөвлөл өнөөдөр цахимаар хуралдлаа. Хуралдаанаар дэлхий нийтэд тархаад буй Ковид-19 цар тархалтыг бууруулах, эрсдлийг хумих чиглэлээр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан УОК-ын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийг хуралдуулж санал солилцлоо.

Хүн амын дунд тархсан цар тахлын үед шинжлэх ухаанд суурилсан тооцоо судалгаатай эрдэмтдийн санал чухал гэдгийг Шадар сайд С.Амарсайхан тодотгосон юм.

Ковидын тархалт нэмэгдэх эрсдэлтэй энэ цаг үед улс орны эдийн засаг , нийгэм, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалахтай холбогдуулан УОК-оос авч хэрэгжүүлж буй арга хэмжээний дүрэм журмыг шинэчлэх, шинжлэх ухааны судалгаа тооцоонд үндэслэсэн бодитой санал боловсруулан оруулж ирэхийг Шадар сайд С.Амарсайхан чиглэл болголоо. Эрдэмтдийн зөвлөлөөс гаргасан саналыг үндэслэж Улсын Онцгой комисс үр дүнтэй шийдвэрүүдийг гаргах боломж бүрдэнэ гэдгийг тэрбээр онцлон тэмдэглэсэн юм.

Мөн цаашид УОК-ын шийдвэр болон цар тахлын үeд авч хэрэгжүүлж дүрэм журмын гүйцэтгэлд хяналт тавьж, бодит үр дүнг тооцож ажиллах хяналтын баг ажиллана. Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн хэрэгжилт гүйцэтгэл дээр хяналт тавьж, үр дүнг тооцож ажиллана гэдгийг Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан хэллээ.

1 Сэтгэгдэл
солонгос мэдээ сонирхоно уу https://www.youtube.com/watch?v=guu-PLwzL5s
Хамгийн их уншсан