Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна "Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
Шадар сайд С.Амарсайхан ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордицаг хүлээн авч уулзав

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица, Эрүүл мэндийн сайд C.Энхболд нарыг өнөөдөр Төрийн ордноо хүлээн авч уулзлаа.

Дэлхийн олон улсад тархаад буй цар тахлын үеийн нөхцөл байдлыг даван туулах чиглэлээр уулзалтын эхэнд талууд харилцан ярилцаж санал солилцов.

Мөн цар тахлаас урьдчилан сэргийлэх, тархалтыг хязгаарлах зорилгоор хүн амыг дархлаажуулахад шаардлагдах ДЭМБ-аас зөвшөөрөгдсөн вакцины талаар судалгаа мэдээллийг ДЭМБ-ын суурин төлөөлөгч өглөө. Шадар сайдын зүгээс ДЭМБ-аас баталгаажуулсан вакцин оруулж ирэх ажлын хүрээнд вакцинжуулсан улс орнуудад авч хэрэгжүүлж буй арга хэмжээ болон вакцинжуулалтай холбоотой бусад мэдээллүүдийг сонсов.

Цаашид УОК болон ЭМЯ шуурхай штабуудын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, вакцинжуулах урьдчилсан бэлтгэл ажлыг богино хугацаанд хангаж мэргэжлийн байгууллагуудыг ажилтан албан хаагчдын нарийвчилсан сургалтад хамруулах, иргэд олон нийтэд ил тод мэдээллийг нээлттэй өгөх талаар ярилцав.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан