Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна "Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
МоАХ: МАН-ын үйл ажиллагааг Дээд шүүх хориглох нь шударга ёсонд нийцнэ

Монголын Ардчилсан холбооны Удирдах зөвлөлөөс цаг үеийн тулгамдсан асуудлаар мэдээлэл хийж, мэдэгдэл гаргаснаа танилцууллаа. Үүндээ, “Улс үндэстний эрх ашгийг ноцтой гажуудуулсан олон сөрөг зүйлийн гогцоо өдгөө тайлагдаж, Монголчуудад урьд урьдынхаас илүү сонор сэрэмж, соргог ухаан, эв нэгдэл шаардагдаж байгааг харууллаа.

Тухайлбал Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 808 тоот шийдвэр, “Оюутолгойн ордын ашиглалтад Монгол улсын эрх ашгийг хангуулах тухай” УИХ-ын 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 92 тоот тогтоолыг хэрэгжүүлэх талаар У.Хүрэлсүхийн Засгийн газар бүтэн хоёр жилийн хугацаанд дорвитой арга хэмжээ авалгүй толгой олигархи Сү.Батболдод барьцаалагдан огцорсноор Оюутолгойн гэрээг үндэсний эрх ашигт нийцүүлэн шийдвэрлэх үйл явц саармагжив.

Түүнчлэн Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын дэвшүүлсэн “Стратегийн ач холбогдол бүхий ордууд ашигладаг ихээхэн хэмжээний гадаад валютын орлоготой үндэсний болон гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын мөнгөн гүйлгээ, төлбөр тооцоог Монгол улсын банкаар гүйцэтгэдэг байх” тухай холбогдох хуулийн өөрчлөлт, “Олон улсын арбитрын шүүхэд хянагдаж буй Оюутолгойтой холбогдох маргаан, Засгийн газрын байр суурь,  явуулж буй бодлогыг тодруулах, холбогдох ажлын хэсэгт Ерөнхийлөгчийн дэмжлэгийг хэрэгжүүлэх төлөөллийг оруулж хамтран ажиллах” удаа дараагийн хүсэлт, “Оффшор бүсээс орж ирсэн хөрөнгөөр өрх бүрд 1 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх УИХ-ын тогтоолын төсөл“ зэрэг зарчмын онцгой ач холбогдолтой саналуудыг УИХ-ын олонхи улс төрийн өнцгөөр санаатай үгүйсгэж байгаа нь туйлын харамсалтай.

Монгол улсын Үндсэн хуулиар заагдсан байгалийн баялаг цөөнхийн цөөнх гэр бүл, тэдний далд эздийн мэдэлд биш ард түмний мэдэлд байх зарчмыг Монголын Ардчилсан Холбоо тууштай  эрхэмлэдэг  бөгөөд Оюутолгойн луйврыг шийдэх Олон улсын арбитрын шүүхийн маргаанд Монгол улс ялагдвал хариуцлагыг өнөөгийн УИХ хүлээж тарах төдийгүй төрийн бодлогыг гадны эрхшээлээр олон жил тодорхойлж ирсэн МАН-ын үйл ажиллагааг Дээд шүүх хориглох ньшударга ёсонд нийцнэ гэж албан ёсоор мэдэгдэж байна” гэжээ.

 

 

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан