Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна "Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
Музейн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Музейн тухай хуулийн төслийг эцэслэн хэлэлцлээ.

Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Ажлын багийн танилцуулгыг УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа танилцуулснаар, УИХ-ын зарим гишүүд асуулт, хариулт авлаа. Гишүүдийн асуултад Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах Соёлын сайдын үүрэг гүйцэтгэгч С.Чулуун, дэд сайд М.Батбаяр, Соёлын өвийн газрын дарга Б.Даваасүрэн нар хариуллаа.

Тухайлбал УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, Чингис хааны музейн барилгын ажил дуусаж байгааг тодотгож ашиглалтад орох хугацааг тодруулав. Соёлын сайдын үүрэг гүйцэтгэгч С.Чулуун Чингис хаан, хаад язгууртны музей нь Монгол Улсын түүхэнд байгаагүй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн музей болох бөгөөд одоогоор барилгын ажил 90 хувь, дотоод заслын ажил 70 хувь, үзүүлэн, үзмэр бүрдүүлэх ажил 50 орчим хувьтай, Ардын хувьсгалын 100 жилийн ойн өмнө ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа талаар хариулт өгөв.

УИХ-ын гишүүн П.Анужин музейн ажилтнуудын хариуцлага, сан хөмрөг хадгалах хамгаалах ажил муугаас үзмэр алга болдог талаар хөндөж, музейн удирдлага болон ажилтнуудын хариуцлага хуулийн төсөлд хэрхэн туссан талаар тодруулав. Мөн үзмэр бүртгэлжүүлэх талаар төсөлд хэрхэн туссаныг лавлалаа. Энэ асуултад Соёлын яамны Соёлын өвийн газрын дарга Б.Даваасүрэн хууль батлагдсанаар музейн сан хөмрөгт хадгалж буй үзмэрийг хадгалах, хамгаалах асуудал сайжирна. Учир нь хуулийг дагаад хэд хэдэн стандарт батлагдана гэж хариуллаа.

Ингээд Ажлын багаас бэлтгэсэн зарчмын зөрүүтэй гурван саналын томьёоллоор санал хураав. Тухайлбал, төслийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсгийн “Монгол Улсын харьяат” гэснийг хасах саналтай холбогдуулж УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, С.Чинзориг, Б.Баярсайхан нар үг хэлэв. УИХ-ын гишүүн С.Чинзориг саналыг дэмжиж буйгаа илэрхийлээд, зөвхөн Монгол Улсын харьяат 16 хүртэлх насны хүүхэд музейг үнэ төлбөргүй үздэг байх нь зөв гэж байр сууриа илэрхийлэв. Төслийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсгийн “Монгол Улсын харьяат” гэснийг хасах саналыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад гишүүдийн олонх уг саналыг дэмжсэнгүй.

Хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4 дэх хэсэг болон 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсгийг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэсэн саналтай холбогдуулж УИХ-ын гишүүн С.Чинзориг, Г.Мөнхцэцэг, Ё.Баатарбилэг нар үг хэлж, асуулт асуув. Үзмэртэй шууд харьцах албан тушаалтанд 10 жил тутам нэг жилийн үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгох хугацааг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөс өөр аргагүй талаар Байнгын хорооны дарга Ж.Мөнхбат тайлбар хийв. Учир нь Төсвийн тухай хуулийн 6.2.5-ын Төсвийн жилийн дундуур орлого бууруулах, зарлага нэмэгдүүлэх үр дагавартай бодлогын аливаа шийдвэр гаргасан бол түүнийг дараагийн төсвийн жилээс хэрэгжүүлдэг байх заалттай аж. Уг саналыг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураахад гишүүдийн 71.4 хувь нь дэмжлээ.

Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, музейн ажилтанд 10 жил тутамд урамшуулал олгоно гэснийг 8 жил болгох зарчмын зөрүүтэй санал гаргаж уг саналын томьёоллоор санал хураахад гишүүдийн 57.1 хувь нь дэмжлээ. Ийнхүү Музейн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан