Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна "Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
Намын бүлэг, Байнгын хороод хуралдах шаардлагатай болсон тул үдээс өмнөх хуралдааныг завсарлуулав

Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2021.01.22) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10.00 цагт гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж, Улсын Их Хурлын гишүүд чуулганы хуралдааны “Их хуралдай”, “Эзэн Чингис хаан”, “Жанжин Д.Сүхбаатар”, “Үндсэн хуульт”, “Их засаг” танхимуудад хуваагдан сууж, нэгдсэн хуралдаанд цахимаар оролцов.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар чуулганы нэгдсэн хуралдааныг нээж, өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/; Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/; Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/; Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ зэрэг хууль тогтоомжийн төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөсөн, мөн үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан цаг үеийн бусад асуудлыг хэлэлцэх шаардлагатай байгааг гишүүдэд танилцуулсан юм.

Ингээд Улсын Их Хурлаас баталсан зарим хууль тогтоомжийн эцсийн найруулгыг гишүүдэд танилцуулаад үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Улсын Их Хурал дахь намын бүлэг, түүнчлэн Байнгын хороод хуралдах шаардлагатай болсон тул чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдааныг завсарлуулж буйг мэдэгдлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан