Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна "Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
Г.Занданшатар:Засгийн газраа эмхлэн байгуулах асуудлыг нэн шуурхай шийдвэрлэх хэрэгтэй байна

УИХ-ын даргын цахим хуудаснаа оруулсан мэдээллийг уншигч танд онцлон хүргэж байна.

Тэрбээр “Улс орон, нийгмийг тогтворгүй байдал руу түлхэж, сонгож байгуулсан хууль ёсны төр засгийнх нь эсрэг турхирч, үймээн самуунд уриалан дуудах, түүнийг зохион байгуулахыг оролдох аливаа үйлдэл нь Үндсэн хуульт байгууллын эсрэг, Монгол төрийн эсрэг гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж үзэж байна.

Үндэснийхээ эв нэгдлийг сахиж, төр засгийн тогтвортой байдлыг хангах нь ард түмний амин эрх ашиг, Их ард түмнийг төлөөлсөн Бага ард түмэн болох Улсын Их Хурлын нэн тэргүүний үүрэг юм.

Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газар огцорсноор Монгол Улсад засаглалын хямрал нүүрлэх ёсгүй. Улс төрд ч, нийгэмд ч, эдийн засагт ч хямралт байдал үүсгэхгүйн төлөө, түмнээ төлөөлсөн парламент өндөр сонор сэрэмжтэй, шуурхай ажиллах ёстой. Төрийн ажил нэг ч өдөр цалгардаж болохгүй. Цар тахлын энэ цаг үед Засгийн газраа эмхлэн байгуулах асуудлыг нэн шуурхай шийдвэрлэх хэрэгтэй байна” гэжээ.

1 Сэтгэгдэл
Одоо баахан даргад дуртай.учир мэдэхгүй улс болж тоглосон юмнууд.дарга сайд болчихвол л амьдрал нь болчих бодолтой юмнуудыг.найдвөргүй юмнуудыг л төрөөс хол байлгах хэрэгтэй. Ерөнхий сайд болсон хүн багаа бүрдүүлэх биз. Танил тал ангийн найз хамаатан төрөл садан амрагийн холбоотон ач санаж төрийн албаар хариу барих зэрэг бусармаг үйлдэл л хийхгүй байгаасай даа. Олон олон нөхдүүд хөөрхий дөө сайдын сэнтий зүүдлэж хонож эхлэнэ ээ. Ажилаа сайн хийж буй сайдууд хайран байна.
Хамгийн их уншсан