Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна "Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
Дизель түлшний онцгой албан татварыг сэргээлээ

Гадаадаас оруулж ирэх дизель түлшний тонн тутамд 109 мянган төгрөгийн онцгой албан татвар ногдуулахаар Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ. Ингэснээр төсөвт 30 орчим тэрбум төгрөг орох боломж бүрдэж байна. Татвар авах болсноор аж ахуйн нэгжүүдийн орлого тодорхой хэмжээгээр буурч, таван хувийн ашигтай ажиллана. Хамгийн гол нь, дотоодын жижиглэнгийн үнэд өөрчлөлт орохгүй. Харин ч цаашид хилийн үнэ нэмэгдэх тохиолдолд дотооддоо үнэ нэмэлгүй зохицуулж байх боломжийг Засгийн газар ийнхүү бүрдүүллээ. Автобензиний хилийн болон зах зээлийн үнэ энэ оны хоёрдугаар сараас хойш тогтвортой байна. Харин дизелийн түлшний үнэ нэгдүгээр улиралд огцом өсч байсан ч тав, зургадугаар сард 170 гаруй ам.доллараар буурчээ.  Засгийн газар өмнө нь автобензин, дизель түлшний хилийн үнэ, валютын ханшны өөрчлөлтөөс хамаарч Гаалийн болон Онцгой албан татварын хэмжээг тогтоож байсан. Эцэст нь гадаадаас авах автобензин, дизель түлшнээс ямар ч татвар авахгүй байхаар шийдвэрлээд байсан юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан