Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна "Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
10 дугаар хорооллын уулзвар хүртэл замыг өргөтгөнө
Төмөр замын вокзалаас Депогийн уулзвар /10 дугаар хорооллын уулзвар/ хүртэлх нэг км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын гүйцэтгэгчээр “Монгол Сата интернэшнл” ХХК шалгаран ажиллаж байна. Хуучин явган зам болон хашлага хуулах, хайс авах, гэрэлтүүлгийн шон буулгах зэрэг талбайн цэвэрлэгээний ажлууд хийгдэж дуусчээ. Хуучин явган зам, хашлагыг БГД-ийн ТҮК-д, гэрэлтүүлгийн шонг “Цахилгаан тээвэр” ХХК-д хүлээлгэн өгсөн. Авто замын трасст орсон 10 гаруй объектоос долоон объект нүүлгэн шилжүүлэлт хийгээгүй. Эдгээрийн дөрөв нь “Улаанбаатар төмөр зам” компанийн хашаа учир Нийслэлийн Газрын алба, Нийслэлийн Өмчийн харилцааны газраас үнэлгээ тус тус хийжээ. Одоогийн байдлаар замын хөдөлгөөнийг хязгаарлан инженерийн шугам сүлжээний ажлыг гүйцэтгэж байгаа юм. Замын өргөнийг 13-18м болгож, явган хүний зам, борооны ус зайлуулах шугам, гэрэлтүүлэг хийж арваннэгдүгээр сарын 30-нд хүлээлгэж өгөх аж.

У.Бадамцэцэг
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан