Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Төрийн үйлчилгээний портал систем “e-mongolia” хөтөлбөрт хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Мобиком” ХХК-ийн ерөнхий захирал Тацуяа Хамадаг өчигдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад НЗДТГ-ын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Чинзориг, Мэдээлэл Технологийн газрын дарга О.Чинзориг, нийслэлийн Засаг даргын зөвлөх М.Мэнд-Очир  болон “Мобиком ХХК-ийн дэд захирал Э.Эрдэнэсүх,  Маркетинг хариуцсан Дэд захирал Курушима нар байлцав.

Тацуяа Хамада уулзалтын эхэнд Ковид-19”-ийн үед болон нийгмийн хариуцлагын хүрээнд амжилттай хийж гүйцэтгэсэн төслүүдээ товч танилцуулаад төрийн үйлчилгээний портал систем “e-mongolia” хөтөлбөрт хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Мөн төрийн үйлчилгээг авах боломжтой гар утасны болон компьютерийн апликэйшн нэвтрүүлж, сим дээр суурилсан мэдээллийн аюулгүй байдлыг хангасан программыг үргэлжлүүлэн хөгжүүлж байгаагаа дурьдлаа.

Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан нийгмийн хариуцлагын хүрээнд хотын соёлд эерэгээр нөлөөлсөн олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн талаар онцлон хэлээд цаашид бүх чиглэлд хамтран ажиллах боломжтой гэдгээ хэллээ. Хурлын үеэр талууд төрийн үйлчилгээний портал систем “e-mongolia” хөтөлбөр болон харилцаа холбооны дэд бүтцийг харилцан ашигтайгаар ашиглах талаар санал солилцлоо.

 Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан