Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ “Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛАГ, ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР” АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ “Хууртай Монгол” төсөл хэрэгжиж эхэллээ “Алдарт Эх-2026” спортын VIII наадам энэ амралтын өдрүүдэд болно Бохир усны "Туул-1" коллекторын шугам ашиглалтад орсноор 300 мянган өрхийг төвийн системд шинээр холбоно “Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн цахим бүртгэл тавдугаар сарын 1 хүртэл үргэлжилнэ УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
А.АМБАСЭЛМАА: 621 ХҮНИЙ ШИНЖИЛГЭЭ БҮГД СӨРӨГ ГАРЛАА

 

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.

Коронавирусийн халдвар дэлхийн 216 улс орон бүс нутагт бүртгэгдэж, 19.736.000  хүн өвчилж, 731.126 хүн нас барж, 12 сая гаруй хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 273 мянган хүн коронавирусийн халдвар авч 6 мянга гаруй хүн эндээд байна. Сүүлийн арав хоногийн хугацаанд коронавирусийн халдвар маш эрчимтэй тархаж байна.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Өчигдрийн байдлаар ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори болон Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 621 хүнд шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарсан байна.  Нийт батлагдсан тохиолдол 293 үүнээс 263  хүн эдгэрч дараагийн шатлал руу шилжсэн байна. Одоо ХӨСҮТ-д 30 хүн  эмчилгээнд байгаа, биеийн байдал хөнгөн  гэсэн үнэлгээтэй эмчлэгдэж байна. Сүүлийн үед яригдаад байгаа миний нэр холбогдсон асуудлын тухайд хэлэхэд би хүнд нөхцөлд маш чухал ажил хариуцаж авсан учраас надад тийм зав байхгүй, унаад зугтаадаг хувийн машин ч байхгүй" гэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан