Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ “Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛАГ, ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР” АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ “Хууртай Монгол” төсөл хэрэгжиж эхэллээ “Алдарт Эх-2026” спортын VIII наадам энэ амралтын өдрүүдэд болно Бохир усны "Туул-1" коллекторын шугам ашиглалтад орсноор 300 мянган өрхийг төвийн системд шинээр холбоно “Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн цахим бүртгэл тавдугаар сарын 1 хүртэл үргэлжилнэ УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Чехийн онгоцоор 200 орчим монгол иргэн эх орондоо ирнэ

 

БНЧУ-аас 200 орчим монгол иргэнийг эх оронд нь хүргэж өгөх тус улсын авиа компанийн тусгай нислэгийн онгоцыг өнөөдөр Улаанбаатар хотын "Чингис хаан" олон улсын нисэх буудалд хүлээн авна.

Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын шугамаар, Чех улсаас эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдийг тус улсын агаарын хөлгөөр хүлээн авах шийдвэрийг УОК-оос гаргажээ. Ингэхдээ Чех улсын Засгийн газар, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагаас иргэдийн онгоцны тийз, монголд ирээд тусгаарлах 21 хоногийн зардлыг нь бүрэн даах юм.

Ташрамд дурдахад, УОК-ын шийдвэрээр энэ сард нийт 14 тусгай нислэгээр гадаадад байгаа 3500 орчим иргэнээ татан авах шийдвэр гаргасан. Энэ удаагийн нислэг нь энэ сард иргэдээ татан авч буй зургаа дахь тусгай нислэг юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан