Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ “Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛАГ, ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР” АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ “Хууртай Монгол” төсөл хэрэгжиж эхэллээ “Алдарт Эх-2026” спортын VIII наадам энэ амралтын өдрүүдэд болно Бохир усны "Туул-1" коллекторын шугам ашиглалтад орсноор 300 мянган өрхийг төвийн системд шинээр холбоно “Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн цахим бүртгэл тавдугаар сарын 1 хүртэл үргэлжилнэ УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Я.СОДБААТАР: БНХАУ РУУ ХАНДИВЛАХ ХОНИЙГ ИРГЭДЭЭС ХУДАЛДАН АВНА

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн хоёрдугаар сард БНХАУ-д айлчлах үедээ коронавирусийн халдвартай тэмцэх ажилд нь дэмжлэг үзүүлж, 30 мянган хонь хандивлах батламжийг БНХАУ-ын дарга Ши Жиньпинд гардуулсан билээ.

Хятадын тал хонийг амьдаар нь авахаар болсон ба эхний ээлжийн 15 мянган хонийг ирэх есдүгээр сард хүлээлгэн өгөхөөр ХХААХҮЯ-нд холбогдох албан хаагчдын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг байгуулагджээ. Ажлын хэсгийнхэн вакцинд хамруулсан, халдваргүй, эрүүл хонийг иргэдээс худалдан авах замаар бүрдүүлнэ. Хонийг Дорноговь аймагт худалдан авч, төвлөрүүлнэ хэмээн Шадар сайд Я.Содбаатар өчигдөр Дундговь аймагт говийн бүсийн удирдлагуудтай хийсэн зөвлөгөөний үеэр мэдээлэв.


Манай улсад 2019 онд 70.9 сая мал тоологдсон бол 2020 онд 22.1 сая толгой төл хүлээн авснаар 90 сая гаруй мал бэлчиж байна. Улсын хэмжээнд бэлчээрийн даац 1.4 дахин буюу 32.9 сая толгой хонин сүргээр хэтэрсэн. Улсын хэмжээнд бэлчээрийн даац хэтэрсэн, ирэх өвөл хатуу өвөл болох цаг агаарын урьдчилсан төлөв гарч байгаа тул энэ онд 25 саяас доошгүй толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлагатай.

Энэ ажлыг малын тарга тэвээрэг сайтай үед эртнээс зохион байгуулах нь зөв. БНХАУ руу хонь гаргахаас гадна ОХУ руу үйлдвэрлэлийн аргаар боловсруулсан 282 тонн мах нийлүүлнэ. Энэ ажилд говийн аймгууд идэвх санаачилгатай оролцохыг Шадар сайд аймгийн Засаг дарга нарт үүрэг болгов.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан