Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
ОЛОН УЛСЫН ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛЛҮҮДТЭЙ САНАЛ СОЛИЛЦЛОО

 

 

Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан өчигдөр НҮБ-ын шилжилт хөдөлгөөний мэргэшсэн байгууллага Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага (ОУШХБ)-ын төлөөллүүдтэй уулзлаа. Монгол дахь салбар нь дотоодын шилжилт хөдөлгөөний талаар бодит цаг үеийн, олон талт мэдээлэл бий болгох ажлуудыг хийсээр ирсэн.

Энэ дагуу “Ковид-19” халдварт өвчин гарсантай холбоотойгоор эрсдэлийн бэлэн байдлыг цаг ямагт хангаж, цар тахал тархсан үед авах арга хэмжээг оновчтой төлөвлөж, чанаржуулахад НЗДТГ-тай хамтран иргэдийн орж, гарах урсгалын талаарх бүртгэл мэдээллийг сайжруулах ажлыг гурван сарын хугацаанд хэрэгжүүлсэн. Тус үйл ажиллагаанд шилжилт хөдөлгөөний талаар бодит цаг үеийн мэдээлэл авахад ашигладаг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ОУШХБ-ын ДТМ арга хэрэгслийг ашигласан. НЗДТГ нь шаардлагатай тохиолдолд тус арга хэрэгслийг ашиглаж, бие даан хэрэгжүүлэх, боловсон хүчин болоод техник, технологийн хувьд боломж бүрдэх юм.  

 

НЗДТГ-тай хамтран хэрэгжүүлсэн үйл ажиллагааны үр дүнд дотоодын шилжилт хөдөлгөөн, ялангуяа Улаанбаатар руу чиглэсэн шилжилт хөдөлгөөний талаар шинэ, өмнө нь ашиглагдаж байгаагүй хэрэгцээт мэдээлэл, төлөв, хандлага ажиглагдсан.

Энэхүү хамтын ажиллагааг өргөжүүлж, нийслэлийн шилжилт хөдөлгөөний талаар бодит тоон мэдээллийг ойрхон, давтамжтайгаар цуглуулах, улмаар шилжилт хөдөлгөөнд оролцож буй иргэдийн талаар бодит цаг үеийн, олон талт мэдээллийг бий болгох замаар судалгаанд суурилсан ухаалаг төлөвлөлтийн дагуу иргэдэд үзүүлэх нийгмийн үйлчилгээг чанаржуулахад НЗДТГ-тай хамтран ажиллах хүсэлтэй байна.

ОУШХБ-аас ажлын чиг үүрэг гарган, төсөв санхүүгийн асуудлыг ярилцаж боловсон хүчний асуудал дээр анхаарч цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцов.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан