Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Монгол Улсын Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг Дундговь аймагт ажиллав

Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатараар ахлуулан Улсын онцгой комиссын ажлын хэсэг Дундговь аймагт ажиллалаа.

Энэ үеэр говийн бүсийн аймгуудын удирдлагуудтай өвөлжилтийн бэлтгэл хангах чиглэлд уулзалт хийж, зарим үүрэг даалгавар өгсөн юм.

Хүнс хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас өгсөн мэдээллээр Монгол орны бэлчээрийн усан хангамжид хийсэн судалгааны тайлангаас үзэхэд усаар хангагдаагүй 58 сая га /52 хувь/ бэлчээр байна. Дундговь, Дорноговь, Өмнөговь, Говьсүмбэр аймгийн хувьд бэлчээрийн 30-50 хувь нь усаар хангагдсан ерөнхий дүгнэлт гарчээ. Түүнчлэн тус яамнаас Хөдөө аж ахуйн салбарын 2020-2021 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах талаар нарийвчилсан төлөвлөгөө гарган ажиллаж, хэрэгжилтийг хангуулах, биелэлтэд хяналт тавих зэрэг арга хэмжээг авч хамтран ажиллахыг Засаг дарга нарт зөвлөмж болголоо.

Өнгөрсөн өвөл нийт нутгийн 70 орчим хувьд олон жилийн дунджаас ахиу, 30 гаруй хувьд нь олон жилийн дундаж орчим цас орж, агаарын температур олон жилийн дунджаас дулаан байсан боловч цас их орсон 8 аймгийн 36 суманд цагаан зуд, 16 аймгийн 58 суманд цагаанаар зудархуу нөхцөлтэй өвөлжсөн сургамжид энэ жил дүгнэлт хийж өвөл, хаврыг өнтэй давах ажлыг бүх түвшинд хамтран зохион байгуулж, зохицуулалт хийж ажиллах шаардлагатай байгаа аж.
Аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийн тооцоо хийхэд 60.2 мянган тн өвс,15.9 мянган тн тэжээл бэлтгэх хэрэгцээтэй байна.
Говийн бүсийн аймгуудад өвөлжилт хүндрэх төлөвтэй байгааг мэргэжлийн байгууллагуудаас анхааруулж, өвөлжилтийн бэлтгэлийг сайтар хангахыг Монгол Улсын Шадар сайд үүрэг болголоо 
гэж Монгол Улсын Шадар сайдын ажлын албанаас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан